Улаан буудайн урамшууллыг тонн тутамд 50 мянган төгрөгөөр тогтоов
Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн улсад болон дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50 мянган төгрөгөөр тогтоолоо.

Улаанбуудайн урамшууллын хэмжээг Засгийн газрын “Улаан буудайн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2012 оны 77, “Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх тухай” 2013 оны 366 дугаар тогтоолуудаар зохицуулж байна. Энэ тогтоолоор хүнсний улаан буудайн тонн тутамд 70 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны ургац хураалтын дүнгээр улсад болон гурилын 34 үйлдвэрт нийлүүлсэн 14 аймгийн 608 аж ахуйн нэгж, иргэний 111.6 мянган тонн буудайн урамшуулалд 7.8 тэрбум төгрөг олгох шаардлагатай болж байна. Гэвч 2016 оны төсөвт улаан буудайн мөнгөн урамшуулалд зориулан 5.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд батлагдсан төсөвт багтаан улс, гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдсэн улаан буудайн хэмжээнд тооцож үзвэл тонн тутамд 50 мянган төгрөгөөр олгохоор байна.

2015 онд улсын хэмжээгээр 389.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 361.5 мянган га талбайд улаан буудай тариалсан ч байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас ургац алдаж, 281.1 мянган га талбайгаас 215.7 мянган тонн үр тариа үүнээс 262.6 мянган га талбайгаас 203.9 мянган тонн улаан буудай хураан авсан байна. Ургац хураалтын дүнгээр нэг га талбай тутмаас дунджаар 7.8 цн ургац авсан нь 2014 оны их ургацын жилтэй харьцуулахад 8.8 цн-ээр бага, нийт хураан авсан ургацаар нь тооцоход жилийн хэрэгцээт улаанбуудайн 48 хувийг дотоодын ургацаас хангасан үзүүлэлт юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2016-04-18 03:24:52
    Татвар төлөгчдийн хайран мөнгө. Урамшуулал авах гэж улаан буудай тарьдаг юм уу, хаашаа юм
  • Bolio 2016-04-18 02:06:37
    Ene muu malchid tarialanchid ulsad erhelchih yumaa. Pizda. Busad ni ajlaa hiigeed l tatvaraa tolood l. Ajilgui bolohod hen tuslah yum be.