Газрын тухай хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцүүлэхийг шаардан жагсана
Өнөөдөр Газрын тухай хуулийг эсэргүүцэж, иргэн Л.Баярсайхан, Ч.Мөнхбаяр, О.Лхагвадорж нарын иргэд мэдээлэл хийлээ.  Тэд Газрын тухай хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцэж баталъя гэсэн санал гаргаж буйгаа илэрхийллээ. Газрын тухай хуулийн бүх ард түмнээрээ хэлэлцүүлэхийг шаардаж, маргааш 17.00-19.00 цагт тайван жагсаалыг зохион байгуулна гэдгээ дуулгав.

 “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар УИХ-аас буцаан татсан. Гэвч дахин засч оруулна хэмээн Засгийн газар мэдэгдсэн. Харин ард түмний өмч болох газар нутаг, байгалийн баялгийг цөөн тооны хүмүүс, компаниудад хууль бусаар эзэмшүүлж байгаагаа халхлах зориулалттай Газрын хуулийн шинэчилсэн найруулга гарсан нь илт байна” хэмээн тэд үзэж байгаа юм.

Г.Уянга
оллоо.мн

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2014-06-27 03:50:18
    Газрыг хэн ч өмчлөх ёсгүй. Яагаад гэвэл тэр чинь Монголын ард түмний өмч. Монгол улсын иргэн байсан ч өмчлөх эрхгүй. Хэн нэгэн этгээд өмчилж авсан газраа гадаадын иргэнд түрээслэх, ашиглуулах, өмчлүүлэх гэх мэтээр мөнгө олох хэрэгсэл болговол яана. Төрий