Төл бойжилт 99 хувьтай байна
2016 оны 04 дүгээр сарын 14-ний байдлаар нийт эх малын 59 хувь буюу 1079.9 мянган эх мал төллөж 1072.4 мянган төл хүлээн аваад байна. Үүнээс 2.6 мянган ботго, 4.6 мянган унага, 17.4 мянган тугал, 569,4 мянган хурга, 478.2 мянган ишиг бойжиж, төл бойжилт 99 хувьтай байна.


Хамгийн олон мал төллөсөн сумдаас дурдвал: Баянгол 99555, Баян-Өндөр 89806, Бүрд 85001, Богд 83836, Сант 67338 эх мал буюу дунджаар 67 хувь нь төллөж байна.

Оны эхэнд тоологдсон нийт малын 0,56 хувь 27377 толгой мал зүй бусаар хорогдсон ба хорогдлын 91,3 хувь буюу 25006 толгойг бог мал, 85,1 хувь буюу 23306 нь бага насны мал эзэлж байна.

Бүрд 8075, Баян-Өндөр 4498, Сант 3066, Хужирт 2841, Хархорин 1944, Есөнзүйл 1363, Баруунбаян-Улаан сумдад 1348 толгой мал тус тус хорогдоод байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.