Ц.Элбэгдорж: Төр нь хариуцлагагүй байх юм бол тухайн улсад тогтворгүй байдал бий болдог

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцээд хэлэлцэхийг дэмжлээ. Чуулганы хуралдаанд оролцсон 58 гишүүний 51 нь буюу 87,9 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гишүүдийн асуултад хариулан товч үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Бид өнөөдрийн байдлаар мөнгө зарахгүй, өр тавихгүйгээр шийдэж чадах асуудал бол хариуцлагын асуудал байгаа юм. Энэ хуулийг батлахын тулд гаднаас заавал өр тавих шаардлагагүй. Мөнгө зарцуулах шаардлагагүй. Зөвхөн улс төрийн эр зориг гаргаад, болж өнгөрч байгаа үйл явцдаа дүгнэлт хийгээд өөрсдөө шийдчих боломжтой асуудал гэж харж байгаа.

Гишүүд яриан дотроо тогтвортой байдлын тухай асуудлыг нэлээд гаргаж, санаа зовж байгаатай би санаа нэг байна. Төр нь хариуцлагагүй байх юм бол, хариуцлага тооцдог механизмгүй байх юм бол тухайн нийгэм, тухайн улсад тогтворгүй байдал бий болдог.

Зарим гишүүн хариуцлага тооцдог болоод ирвэл энэ нь буруу зүйлд ашиглагдаад тогтворгүй болох юм биш биз дээ гэж байна. Тогтворгүй байдалд орсон бүх нийгэм, улс орнуудын шалтгааныг сүүлийн тодорхой хугацаанд судалж үзсэн хүмүүс байдаг. Хариуцлагаа тооцож чаддаггүй, хууль, шударга ёс хэрэгждэггүй болоод ирэхээр тухайн нийгэм өөрөө тогтворгүй болдог. Ийм учраас хариуцлагын хуультай болно, хуулийг тэгш хэрэгжүүлдэг болно гэдэг бол харин эргээд нийгмийг тогтвортой байх, цаашаа тогтвортой өсөж дэвжих, ард иргэд нь амгалан тайван амьдардаг байх боломжийн үндэс гэж харж байгаа юм.

Одоо сонгууль болох гэж байгаа. Өмнө нь сонгуульд оролцож байсан нэр дэвшигчид бүгдээрээ хууль, шударга ёсны тухай ярьж байсан. Хариуцлагын тогтолцооны тухай ярьж байсан. Сонгуульд орж байгаа хөтөлбөр бол ард түмэнтэй хийж байгаа гэрээ шүү дээ.

Энэ гэрээгээр ард түмний өмнө хүлээсэн үүргээ одоо бид нар биелүүлэх хэрэгтэй. Ийм тогтолцоотой болно гэж бүгдээрээ ярьсан. Үүнийг зөвхөн ярьдаг биш, хийх ёстой ажил гэж бодож байна. Гэхдээ эндээс нэг зүйлийг бүгдээрээ ойлголцоё. Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай гэсэн яг ийм бие даасан хууль Монгол Улсад өнөөдөр байхгүй. Хариуцлагын тухай яриад байдаг, яг биежүүлээд цаасан дээр бичихээр лав л миний түвшинд, хууль санаачлагчийн түвшинд эхний ээлжинд нэг ийм л зүйл гарч ирж байгаа юм.

Бид хариуцлагын тухай яриад байдаг. Хариуцлага гэдэг юмаа харахаар түүнээсээ болгоомжлоод байдаг. Үүнээсээ болоод бид нийгэмдээ хариуцлагын тогтолцоог оруулж ирж чадаагүй. Тэгэхээр би хариуцлага гэдэг бол нэг ийм өнгөтэй байх юм байна. Ийм хэлбэртэй байх юм байна гэдгийг хуулийн хэлбэрээр биежүүлж харуулж байгаа юм. Нөгөө хариуцлага гэдэг чинь энэ байна шүү гэж харуулж байгаа юм.

Бид ярьдаг биш, одоо үүнийгээ хардаг, ойлгодог, тогтолцоо болгоод ажил болгодог хэлбэр рүү оруулах гэж явж байгаа юм. Тийм учраас шинэ хууль, шинэ харилцааг нэгтгэж бүрэн гүйцэд, иж бүрэн томъёолох гэдэг хэцүү байсан. Би хамгийн гол нь хариуцлагын хуультай болох ажлыг эхлэх ёстой гэж бодож байгаа. Цаашаа бид бүр тодорхой болгоод яваад байж болно.

Засгийн газартайгаа яаж хариуцлага тооцдог байх юм. Одоо гарч байгаа хариуцлагагүй байдалтай холбоотой асуудал бүрийг энэ хуульдаа нэмж оруулаад л байх юм бол гарч байгаа алдаа, завхрал энэ бүхнийг шийдэх боломж бүрдэнэ. Эхлээд саваа бэлдэх хэрэгтэй байна.

Дараа нь тэнд буруу зөрүү зохицуулалт орсон бол хуульдаа өөрчлөлт оруулж болдог. Шаардлагатай бол нэмж болдог, ийм л зүйл. УИХ Захиргааны хуулийг баталж гаргасан. Баярлаж байгаа. Сонсголын хуулийг баталж гаргасан. Шилэн дансны хуулийг баталж гаргасан. Одоо Төрийн албаны хууль, дараа нь Намын тухай хууль гээд ярих юм бол энэ боломжууд бүх хүрээндээ байгаа юм. Нэг зүйл хаягдаад байгаа нь Төрийн сонгогдсон, томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай маш тодорхой хууль үгүйлэгдээд байгаа юм. Энэ бол тэр олон хуулийг, хариуцлагын тогтолцооны иж бүрдлийг бий болгоход хэрэгтэй, ингэвэл зөв болно гэж харж байгаа.

Хэрэв төр хариуцлагатай байх юм бол засаглах ёс зүйн эрхтэй болж байгаа юм. Ингэж бусдаас хариуцлага шаардах, иргэдээсээ хариуцлага шаардах ёс зүйн эрх төрд бий болно. УИХ-аар энэ асуудлыг яриад хууль болгоод шийдэх юм бол ийм ёс зүй бий болно.

Ардчилсан нийгэм гэж яриад байгаа. Энэ бол эрх, үүрэг, хариуцлагын зохистой нэгдэл байгаа юм. Би тодорхой зарим асуултад хариулъя гэж бодож байна. Улс төрийн хариуцлага гэж юуг хэлээд байгаа юм бэ? Энэ чинь их том уут байна. Бараг хүн хэлмэгдүүлэх хэмжээний зүйл биш үү гэж асуусан.

Энд улс төрийн маш том албан тушаалтантай холбоотой асуудал яригдаж байгаа. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гээд, тэр бүхний цаана тодорхой хүмүүс байгаа.

Нэгдүгээрт, тэр улс төрийн албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлагатай байх ёстой. Түүнийг өөрт нь харьяалуулж байгаа юм. Чи ёс зүйгүй алхам хийсэн бол наад зах нь уучлалт гуйдаг байх ёстой. Чи буруу алхам хийсэн бол нам нь улс төрийн хувьд хараад энэ хүн цаашид манай намаас нэр дэвшиж болохгүй юм байна. Өнөөгийн батлагдсан хууль дүрэм журмыг зөрчиж байна гэж үзээд нам нь нэр дэвшүүлэхгүй байж болно. Тэгэхээр энэ утгаар нь авч харах хэрэгтэй. Хэрэв та нар тодруулъя гэж байгаа бол энэ утгаар нь авч үзэх хэрэгтэй.

Түүнээс биш улс төрийн хариуцлага гэж ийм нэг том уут байна түүнийг авч хаяъя гэдэг байдлаар хандах хэрэггүй. Жишээлбэл, жолооч нартай хариуцлага тооцоход 10 онооны хариуцлага тооцдог арга үйлчилж байгаа. Хариуцлагын хуулийг ярилцаж байхад манай зарим сонгогчид ярьж байсан. “УИХ-ын гишүүн сонгогдоод бүрэн эрх нь зөвшөөрөгдсөн өдрөөс хойш 100 онооны  хариуцлага тооцох ийм систем үйлчилбэл ямар вэ” гээд ярьж байсан.

 Хуралдаа суугаагүй бол тэд, ёс зүйн хариуцлага алдсан бол тэд, хууль зөрчсөн бол тэд гээд тооцдог. Тэгээд дөрвөн жилийн төгсгөлд ард түмэн сонгогчдод нь ил тод мэдэгдэж тайлагнадаг бол ямар вэ? Энэ асуудалыг хуульд оруулаагүй л дээ. Та нар оруулна гэвэл оруулах хэрэгтэй.

Би УИХ-ын гишүүн байсан. Энэ асуудлыг ярьдаг шүү дээ. Хурлаа таслаад байдаг гишүүнтэй яаж хариуцлага тооцох ёстой юм бэ гэдэг. Тэгэхээр энэ зүйлүүдээ тодорхой болгож оруулмаар байгаа юм. Энэ хуулийг ярихаар манайхан дэврээд дэвэн дэлхийн зүйл яриад байдаг юм. Энэ нь Үндсэн хуультай ч холбоотой асуудал, ерөөсөө 25 жилийн хариуцлагын ч асуудал гэдэг. Юу ч гэсэн эхлээд хуультай болоод авах хэрэгтэй. Ямар нэгэн хүний, улс төрийн хүчний мэдэгдлээр ярьдаг, хариуцлага тооцох гэж оролддог бол харин тэр бол хэлмэгдэл, буруу зүйл. Хуулийн тогтоосон хэм хэмжээгээр хариуцлага тооцдог орон болъё. Хэн нэгний дураар биш, хэн нэгний гаргаж байгаа саналаар биш, хуулиндаа зааж өгөх хэрэгтэй. Ингэж чадах юм бол бидний ажил явах байх аа.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт дээр манай гишүүд санаа зовж ярьж байгаатай санал нэг байна. Ийм үйл ажиллагаа үргэлж болоод байх юм биш биз, тойрог бүр дээр болоод байх юм биш биз. Ард иргэд сонгох эрхтэй байхад УИХ-ын гишүүдтэйгээ хариуцлага тооцдог, ярьдаг, эгүүлэн татах эрх нь иргэдэд байх ёстой л гэж үзэж байгаа. Зарим газар бид нар 15 хувь гэж тавьж оруулж ирсэн. Эхний төсөл дээрээ таван хувь гэж явж байсан. Дараа нь ярилцаад 15 хувь болсон юм. Хүмүүс 15 хувийг нь тойрч ярилцаад байгаа юм. УИХ-ын бүрэн эрх эхэлснээс хойш бүтэн нэг жилийн дотор эгүүлэн татах санал асуулга явуулахгүй гээд цаг хугацаагаар нь зааглаад өгсөн байгаа. Бас УИХ-ын сонгууль болохоос бүтэн нэг жилийн өмнө ийм санал асуулга явахгүй гэсэн. Бүрэн эрх эхэлснээс хойш нэг жил, сонгуулийн өмнөх нэг жилд эгүүлэн татах талаар санал асуулга явуулахгүй гээд заагаад өгсөн байгаа. Ингээд хоёр жил нь алга болж байгаа. Дээрээс нь аймаг, хотоос сонгогдсон янз бүрийн улсуудыг эгүүлэн татах тухай үйл ажиллагаа эхэллээ гэхэд хороо бүхэн дээр санал асуулга нь явагдах ёстой.

Түүнээс биш аймаг, аймгийн төв дээр хамгийн олон сонгогчтой газраас нь 15 хувийн санал асуулга авах биш, бүх хороо, баг дээр санал асуулга явагддаг. Энэ бол иргэд тэр сонгосон хүндээ өгч буй дохиолол шүү дээ. Тийм үйл явц эхлэхэд сонгогдсон гишүүн нь очоод тайлбарладаг, дээрээс нь өрсөлдсөн хүн, нам нь санаачлах эрхгүй гээд заагаад өгчихсөн. Бүх талыг нь бодож оруулж ирсэн юм.

Ийм зүйл байх юм бол иргэд нь төрдөө итгэх итгэл нь нэмэгдэнэ. Тэр хүнийг дөрвөн жилээр сонголоо. Сонгогдоод алга боллоо. Араас нь хэлж ярих ямар ч юм алга байна, тоохгүй байна, ирэхгүй байна гэдэг энэ зүйл алга болно. Энэ нь эргээд эргэх холбоо болдог. Би Монголын Парламентад, Монгол Улсад ийм зохицуулалт байхад болохгүй зүйл байхгүй гэж боддог” гэлээ.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-17 10:38:18
    УИХ- ын гишүүдийг нэг л алдаа гаргавал сонгогчид шууд буцаан татдаг эрхтэй байх ёстой. УИХ- хэн нэгэн хэрэгтэнг хаацайлах нь төрийн гэмт хэрэг мөн
  • irgen 2016-04-18 00:43:09
    ene odoo uy gej hutsaad bnaa uuruu iim bolgoj baigaagaa medeh heregtei bn
  • Ард 2016-04-17 06:46:31
    Эба ганц үнэн юм хэлсэн байна шүү. Хувьсгалын тохироо руу түлхээд байгаагаа энэ нохдууд мэддэг болов уу
  • зочин 2016-04-17 05:39:37
    АН эдийн засаг унагаасан, төрийн албыг самарсан, хуулийг гууль болгосон, хулгайчууд нь хууль шүүхэд нөлөөлөх гэж оролддог болсон, өрийн дарамтанд оруулсан,
  • иргэн 2016-04-17 02:04:48
    Манай ерөнхийлөгч Оюутолгой гэдэг охиноо канад хүнд бэр болгоод Монголчууд халуун элгээрээ, нийтээрээ нэг алхам ургашаа алхлаа гэсэн чинь хүрэн минь муу хүн
  • Дамба 2016-04-16 15:30:52
    Төрийн өндөр албан тушаалтнууд гэж хуц ухна шиг л юмнууд бүх насаараа дургиж Албаны ёс зүй, ажлын хариуцлага үгүй, улс дампуурч бна. Одоо огцорцгоох нь өлзийтэй...
  • irgen 2016-04-16 05:17:32
    ooroo toroo iim bolgoson shuu dee ooroo ajillaj chadahgui bj shuumjleed suuh durtai yumaa hurdhan boliochee
  • zenew 2016-04-15 19:16:11
    Sain örxiin tergvvn shig bsan bol ard irgedee ingej dord oruulaxgvi bsan yum.Chi bol myy etsegtei yag adil xvn yumaa.Ööriigöö boddog möngönii vvr
  • bataa 2016-04-15 17:58:26
    ene bol elbegeegiiin barij bgaa tor. aldaa geed yaraid baihyn orond ajilaa og.hiij chadah hyn zahaas bn. naad mangar patsaan saihanbilegee hooj yavuul
  • Zochin 2016-04-15 15:26:50
    Hariutslaggui bolood mongol iim baidald orson ym bishuu malaa
  • AWQ 2016-04-15 13:37:00
    hutsgaa hutsaa l yavj bn bAS NEG YUMAA IH OLON YARIN HEREGJILT BHGUI DEE HARIN CH
  • ene ylas oron engerlee!!! 2016-04-15 11:31:39
    ene deer baigaa luibarchid byyr zadigaan aldaad hydal hosgoryylaltaan bain bain hyzna!!!