Маргааш Филармонийн тайзнаа “Novel Melody” эгшиглэнэ
Улсын Филармонийн Морин хуурын чуулгын  “Novel melody” цөөхүүл хөгжмийн концерт маргааш буюу 2016 оны 4-р сарын 16-ны  18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна. Энэхүү тоглолт нь энэ жил гурав дахь удаагаа тоглогдох гэж байгаа бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах гэнэ. Уг тоглолтын хөтөлбөрт Клод Боллин, Давид Поппер, Астор Пьяцолла зэрэг орчин цагийн гадаадын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүд багтсан байна. Мөн урилгаар Италийн удирдаач Роберто Салвалиао, дуучин Сальваторе Маньери нар оролцож байгаагаараа онцлогтой юм.



Тасалбарыг Улсын Филармонийн кассаар, www.ticket.mn болон 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7014-8012, 9992-5074-с лавлана уу.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.