Б.Бат-Эрдэнэ: Хариуцлага тооцох гэхээр тооцож болохгүй өчнөөн хаалт бий
УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслөөр гишүүд саналаа хэлж байна. Уг хуульд гишүүд ихэд нухацтай хандаж байна.

Г.Уянга гишүүн: Энэ хуулиар, дүрмээр хариуцлага тооцвол энэ танхимд хичнээн хүн үлдэх бол гэж бодож суулаа. Төрийн алба чанаргүй, тогтворгүй болсон. Энэ үед төрийн албан тушаалтан бие биедээ хариуцлага тооцох тухай хууль орж ирж байгаа нь Монгол төр яаж дампуурав гэдгийг л харуулж байна. Улс төр 1, 2, 3 хүнийг тойрсон фракциас бүрдэж байгаа.  Хууль бол өмнөх шүүмжээсээ ахиж орж ирсэнгүй. Төрийн албан хаагчаө бэлтгэдэг тогтвортой систем байхгүй байна. Би хэний хүн байвал албандаа эсэх вэ гэсэн айдас хүйдэстэй байгаа энэ нийгэмд яаж төрөө тогтвортой байлгах вэ.

Үнэхээр л төрийн өндөр албан тушаалтанд  хариуцлага тооцдог юм бол Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай ҮХЦ-д гаргасан гомдол хэрхэн шийдэгдэхийг харъя.
Мөн энэ хуулиас харахад Засгийн газрын гишгүүдийг илүүтэй хамгаалах тухай орж ирсэн байна.
Оюутолгойгоос авах ёстой ашгийг 18 жилээр хойшлуулсан Ерөнхий сайдтай, оффшор дансаа нуусан С.Баярцогтой. Эд нарт хариуцлага тооцож чадахгүй байна.

Д.Тэрбишдагва гишүүн: Эрх ямба эдэлж байгаа хүн хариуцлага хүлээх ёстой.

Д.Зоригт гишүүн: Сонгуулийн үр дүнд нам, эвслийн гишүүдийн суудлын тоо ойролцоо гарах тохиолдол байдаг. Мөн энэ харьцааг өөрчлөхөд энэ хуулийг ашиглах магадлалтай. Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Энэ хуулийн өндөр албан тушаалтнуудад олгосон бас нэг давуу тал бол өөрсдийгөө “би ингэж ажиллаж чаддаг” гэдгээ харуулах боломжийг олгох юм.  Энэ хуулийг хэрэгжүүлэхэд албан тушаалтны өргөдөл гомдол гаргах шалгууруудыг хангасан байх ёстой.

Б.Бат-Эрдэнэ гишүүн: Хариуцлагын асуудал бол хойшлуулашгүй асуудал гэдэгтэй санал нэг байна. Өнөөдөр УИХ-ыг ямар бүрэлдэхүүн бүрэлдүүлж байгаа билээ. 1996 оноос эхэлсэн, УИХ-д сонгогддог улсууд эрх ашгийнхаа эрэмбыг зааглаад ажиллаж байгаа хүмүүс, эрх мэдлээр дамжуулж пүүс компаниа өргөжүүлэх, эд хөрөнгөө нэмэх, гаргаж байгаа шийдвэрийг энэ чиглэлд гаргуулдаг хүмүүс энд олон. Төрийн албан тушаалд хариуцлага тооцох гэхээр тооцож болохгүй өчнөөн хаалт бий.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд байхгүй хичнээн сар явлаа. УИХ-ын гишүүд нь төрийн өндөр албан тушаалтан гэдэгтээ хэт итгэчихсэн байна.  Гэтэл гишүүд хэдийн халдашгүй эрхтэй ч хязгааргүй Халдашгүй байдал гэж байхгүй байх.
Хуульд ёс суртахууны харицлага хүлээсэн бол Улс төрийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт байна. Хуультай танилцвал нэлээд хэдэн ийм заалт байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Хуульд хариуцлага алдсан улс төрч хариуцлагаа хүлээж, уучлалт гуйх тухай хуульд тусгасан. Ингэсэн тохиолдолд улс төрийн хариуцлагаас чөлөөлнө.

Л.Цог: Улс төрийн хариуцлага гэж ямар хариуцлагыг хэлээд байгаа юм бэ. Олон хариуцлага байгаа шүү дээ.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-16 13:29:55
    Бат-Эрдэнэ аваргын нэг багашаархан хашаа Шанрила2-н зүүн талд орших юм. Та ядаж илүү барьсан хэсгээ нураагаад 2 машин зөрөх боломж бусдад олгооч.Энэ бас л хаалт...