Төрд ажиллах эрхийг 2-4 жилээр хасна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Нийтийн эрх ашигт үйлчилдэг төрийн байгууллага, албан тушаалтан бүр үйл ажиллагаандаа энэхүү зарчмыг удирдлага болгож, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээдэг байх нь ардчилсан эрх зүйт төрийн чухал шинж билээ.

Гэсэн хэдий ч төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны эрх зүйн байдлын онцлог зэргээс хамаарч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй явдал байсаар байгаа.    

Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага нь бодит байдалд төрийн босоо тогтолцоонд үйлчилж байгаа бөгөөд хэвтээ тогтолцоо буюу улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тодорхойгүй үлджээ.
Иймд, сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлжээ
Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгажээ.

Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгав.

Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд  хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • санал 2016-04-15 17:36:53
    удирдах албахн тушаалд ажиллахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй түүнээс 1-2 жил хассан яалаа байсан ч яалаа шал дэмий шийтгэсэн шийтгүүлсэн болдогоо болих
  • hhhh 2016-04-15 08:53:41
    заавал энэ хуульгарахдаа ч биш дээрх хариуцлага алдсан бүрт тооцох хариуцлагын заалттай бүх хуулиуд бий шдээ даанч хэрэгжүүлдэггүй л болохоос
  • цу 2016-04-15 06:49:24
    Энэ хууль батлагдчихаасай. Ажлаа тасалдаг УИХ-ын гишүүд, Авилгал авдаг Эрх мэдэлтнүүд, Асуудалд орооцолдсон нөхдүүд Төрөөс үүрд зайлах хэрэгтэй
  • зочин 2016-04-15 05:56:31
    Улсаа өрөнд оруулсан улс төрийн луйварчдын бүлэг тухайлбал Элбэгээтэнгүүдийг зайлуулж холбогдох ялыг нь өөрсөдөд нь болон үр хүүдэд нь үүрүүлэх ёстой.
  • songogch 2016-04-15 04:49:48
    hooy buh nasar.n turin alba haah erhin hasah heregtei.Tur yamar toglom yum uu.jolooni unemleh bish de.
  • вв 2016-04-15 04:45:07
    Баттулгаа зүгээр л шалгуулчих????? тэр хэдэн бөхчүүдээрээ хамгаалуулаад хэргээс мултарна гэвэл худлаа шүү??? хууль гэж бна,тэр маанаг бөхчүүдээ төрийн эсрэг гэм...