Гэндэн, Жамьян-Гүний гудамжинд хийж буй тохижилтын ажилтай танилцлаа
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд тохижилт хариуцсан Шуурхай штабынхан Гэндэн, Жамьян-Гүний гудамжинд хийж буй тохижилтын ажлуудтай танилцлаа. Одоогоор Гэндэн, Жамьян-Гүний гудамжинд явган хүний замын хавтан солих ажлыг хийж байна. Гэндэнгийн гудамжинд 56, Жамьян-Гүний гудамжинд 20 модыг тарьсан бөгөөд мод хэлбэржүүлэлт хийх, тогоо гаргах ажлуудыг хийж эхлэв.

Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийтйин үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл гэх мэт авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний байгууллагууд, ажлын хэсгийнхэн хамтран санал солилцлоо.

Хот тохижилтийн Шуурхай штабын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Ажлын хэсгийнхэн хариуцсан гудамжныхаа бүх ажилд анхаарал хандуулж ажиллах ёстой. Гэрэлтүүлгийн шон, худгийн таг, ногоон байгууламж, хог хаягдал гээд орхих асуудал нэг ч байж болохгүй. Ирэх бямба гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна. Ажлын хэсгийнхэн хариуцсан гудамжныхаа аж ахуйн, байгууллагуудад орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэйг сануулж, хяналт тавих шаардлагатай. Дур мэдэн барьсан хайс хашаа хашлага, сурталчилгааны самбар, түргэн үйлчилгээний цэгүүдийг цэгцэлж, энэ ажилд дүүргүүд илүү анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-04-15 09:41:34
    Нуд хуурах юманд монго зарахаа болиоч. Худлаа дур эсгэх юмандаа ч хэзээний сайн улс шуу
  • concerned 2016-04-15 05:20:55
    Gandangiin gaduur ni blockon herem bariachee, Beijing huuchin hotoo dandaa heremlechdeg biz de. Yadaj zavaan shees baas ni haragdahgui, gadnyhnaas ichij bainoo
    •  2016-04-15 06:38:10
      212.42.113.23 чи усанд орсон байгаарай. Эсвэл АСЕМ-ын үеэр хотоос зайлсан байгаарай