Ноолуурын ханш буурах хандлагатай байна
Малчдын түүхий эдээ нийлүүлдэг “Эмээлт” зах дээр ноолуурын дундаж үнэ өчигдрийн байдраар 61 мянган төгрөг байна.Тус захад одоогоор зүүн аймгуудын ноолуурын нийлүүлэлт хийгдээд эхэлсэн байна. Хамгийн түрүүнд “Эмээлт” захад Хэнтий, Дорнод аймгийн ноолуур ирсэн гэнэ.

Харин орон нутгийн ноолуурын ханшийг сонирхвол, Дорнод аймагт кг ноолуур 58-62 мянган төгрөг байгаа бөгөөд энэ нь өмнөх жилээс буурсан үзүүлэлт учраас малчид нэлээд сэтгэл дундуур байгаа талаар аймгийн “Хөвчийн тал” брокерын компанийн захирал Э.Доржрагчаа ярьж байна.

Ноолуурын ченжүүдийн ярьж буйгаар ноолуурын ханш цаашид буурах хандлагатай байгаа гэнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • интимах 2016-06-06 13:31:12
    ноолуурын ханш яагаад буураагаадаа ханшаа нэмээ ч ард түмнээ бодоо ч монголчууд аа бүр болохгүй бол гадаадад гаргах арга хэмжээгээ гялс аваарай
  • Chenj 2016-04-15 04:41:30
    Hudlaa medeelel bna hansh ulam osno shuu