О.Баасанхүү гишүүн: НӨАТ-аа гурван хувь болгомоор байна
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Уг хуулийн гол агуулга нь эмнэлэг, цэцэрлэг, сургуульд чухал шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг гадаад улсын төрийн бус байгууллагаас хандивлах тохиолдолд тус бараанд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын зардлыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхээс өөр аргагүйд хүрдэг аж. Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан эмнэлэг, бүх шатны боловсрол, соёлын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад хариу төлбөргүйгээр өгсөн барааг албан татвараас чөлөөлөх заалт оруулах зорилгоор уг хуульд өөрчлөлт оруулахаар болжээ.

Гадаад улсын төрийн болон төрийн бус байгууллагаас Монгол Улсын эмнэлэг, их дээд сургуулиудад хандив, тусламжаар шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалуудыг өгдөг боловч тэдгээр нь дээрх хуулийн заалт буюу Засгийн газар хоорондын гэрээ, олон улсын буяны байгууллага байх гэсэн шаардлагад нийцдэггүй тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж чаддаггүй ажээ.   
Төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн байгууллагууд нь ихэнх тохиолдолд хандив, тусламжийн бараанд ногдох татварын зардлыг төсвийн төлөвлөгөөндөө тусгагадаггүйгээс өөрийн батлагдсан төсвөөс татварын зардлыг гаргах боломжгүй байдаг. Ингэснээр гадны байгууллагын хандивласан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг авч чадахгүйд хүрдэг юм байна.

Гишүүд саналаа илэрхийлж байна.

Д.Лүндээжанцан гишүүн: НӨАТ-аас хөнгөлж чөлөөлөх энэ хуулийг үндсэндээ дэмжиж байна. Гэхдээ чөлөөлөхдөө өөрийнх нь энэ түвшинд хаших ёстой. Өнөөдөр яриа хэлэлцээгүй  ч гэсэн хандив тусламж ороод ирэхэд НӨАТ-аа төлдөг. Гэхдээ үүнийг хувийн компаниуд хандив тусламж нэрээр тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвараас чөлөөлүүлэхээс сэргийлэх хэрэгтэй. Сүүлийн үед татварын хөнгөлөлтийг зарчмаа барихгүй шийдсэнээс өөрсдийн хувийн клмпанийнхаа тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлж байна гэсэн хардлага газар авч байна.

О.Баасанхүү гишүүн: Энэ хуулийг дахин хянаж үзэхийг сануулж байна. Өнөөдөр ийм чухал асуудал хэлэлцэж байхад, Сангийн сайд, эдийн засгийн сайд нь алга байна. Иймээс сайд нараа байлгажэ байж үүни йг хэлэлцэх хэрэгтэй. Гадны улсад ашгийн бус байж байж татвараас чөлөөдөг. Гэтэл манайд ийм зарчим алга.
Мөн НӨАТ-аа гурван хувь болгомоор байна шүү дээ. Өнөөдөр УИХ бодлого тодорхойлдог. Тэгэхэр зөв бодлогоо дэмжиж НӨАТ-ыг бууруулах хэрэгтэй. Үүнд ардчиллын бодлого бус тэгш эрхийн бодлого явагдах ёстой.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-30 06:19:28
    Zov demjij bna
    49.0.185.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-04-16 10:26:24
    Demjij bna. 3% bolgochihvol bugd tulnu shdee. Tatvariin huree telegdej ter hemjeegeer tat. orlogo nemegdene dee uul ni. Uuuniig demjitsgeegeed batlaad uguuch.
    49.0.160.125
    Мэдэгдсэн Хариулах
  • munkh 2016-04-15 09:53:48
    hувь болгоод бүгдийг нь хамруулах хэрэгтэй. Босго том жижиг ямар хамаа байнаа. Бүгд төлж эхэлвэл сугалаа сугалуулж нуусаныг ил болгох гэж цаг мөнгө зарахгүй
    103.57.92.89
    Мэдэгдсэн Хариулах
  • 3 хувь 2016-04-15 07:27:20
    3 хувь болгоод орлого олж байгаа бүхэн энэ хувиар төлөх хэрэгтэй .Босго, хувь хүн , ААН том жижиг гэж ялгахын хэрэггүй. Тэгвэл л шударга. ДЭМЖИЖ БНА.
    112.72.15.61
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-04-15 05:40:21
    ooroo hotsorch sur idevhgui .................. bj
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-15 03:41:11
    Тэнэг Баасанхүү зарим юмнаас хоцорч байл даа юм болгонд оролцох юм, мэддэг юм байхгүй байж
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах