Сэлбэ, Баянхошуу дэд төв 2017 онд ашиглалтад орно

Энэ бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтын 320 сая ам.доллараар санхүүжүүлэхээр тооцоолжээ. 

Эхний ээлжинд баригдах гэж буй Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц хангах ажлыг жил гаруйн өмнөөс хийж эхэлсэн байна. Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хувьд зураг төслийн шатандаа явж байгаа аж.

Тус төслийн ерөнхий зохицуулагч Л.Сайнтөгс “Эхний хоёр дэд төвийн ажил эхлээд жил орчмын хугацаа өнгөрч байна. Ерөнхий төлөвлөлт, зургууд хийгдээд хаагуур ямар зам тавих вэ гэдгээ төлөвлөсөн. Мөн халуун, хүйтэн дулаан бохир, цэвэр ус, цахилгаан холбооны дэд бүтцүүдийн зургууд хийгдсэн. Удахгүй сонгон шалгаруулалтын ажил эхлэх гэж байна. Дэд төв байгуулагдсанаар гэр хорооллын иргэд маань хотын төвийн байр руу хошуурах шаардлагагүй болно. Мөн хотын төвийг зорьсон хөдөлгөөнийг саармагжуулна" гэв.

Эхний ээлжинд дэд төв байгуулах газарт байрлалтай оршин суугчдын газрыг чөлөөлж, түр байрлуулах орон сууц барьжээ. Сэлбэ дэд төвийн хувьд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо орчимд байрлана. Харин Баянхошуу дэд төв нь Жанцангийн урд хэсэгт байрлах юм байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус, тусад нь 50 айлын орон сууцны барилга барихаар болж ажил нь дуусч ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Дэд төвүүдийн баярлалд байрлах оршин суугчидтай зөвшилцөж газрыг нь үнэлэн түр орон сууцанд хамруулах юм байна.

Гэхдээ иргэдтэй тохиролцох ажил хүндрэл учруулж байгааг Нийслэлийн Засаг дарга Н.Бат-Үүл хэллээ. Тэрбээр “Энэ хавийн  айл нэг хашааны газраа дунджаар 100 сая гэж байна. Ингээд бодоход 10 айл чөлөөлнө гэхээр л тэрбум төгрөг болоод явчих хүндрэл байна" гэлээ.

Нийслэлийн төвийг чиглэсэн хөдөлгөөнийг сааруулах зорилгой учир дэд төвүүдэд цэцэрлэг, сургууль худалдаа үйлчилгээ, төрийн үйлчилгээ гээд бүх асуудлыг цогцоор шийдэхээр төвөвлөсөн байна. Гэхдээ эхний ээлжинд үндсэн гурван бүтээн байгуулалтыг хийх аж. Цэцэрлэг, сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бизнес инкубатор, дулааны станц барих аж. Сэлбэ дэд төвд 25.2 мб, Баянхошууны дэд төвд 16.8 мб хүчин чадалтай станц барих тооцоо гаргажээ.

Дараагийн ээлжид Хайлааст, Дэнжийн мянга төвийг байгуулах юм байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.