
Audi-А8L
Энгийн загвараасаа нэг метрээр урт, хоёр хаалгаар илүү энэ машиныг нэгэн Европ нууц ноёнтон захиалжээ. Алдарт A8L загварын тусгайлан бүтээсэн хувилбарыг компани 4 сарын 11-ний өдөр танилцуулсан юм. Ямар нэгэн шалтгаанаар захиалагч нь хойд талын 4 суудлыг өөд өөдөөс нь биш харин шил даруулан байрлуулах хүсэлт тавьжээ.
Энгийн A8L загвар
Машиныг дэндүү урт хийлгэхийг хүссэнээс биш өөр ямар нэгэн тусгай захиалга өгөөгүй аж. Уг машин 7,1 секундэд 100км/цаг хурдалж чадах 310 морины хүчтэй, 3,0 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүр суурилуулжээ. Хамгийн сонирхолтой нь компани машиныг дөнгөж танилцуулсан боловч хөрөнгө чинээтэй захиалагчдын хүсэлтэд дарагдаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Moto.mn - Экспертийн индэр