Эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс товлон зарлаж, сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 453 912 800 /арван зургаан тэрбум дөрвөн зуун тавин гурван сая есөн зуун арван хоёр мянга найман зуу/ төгрөгөөр тогтоожээ.

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах,тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор , 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг  баталсан бөгөөд цэргийн дүйцүүлэх албыг 2016 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4,807,207 (дөрвөн сая найман зуун долоон мянга хоёр зуун долоон) төгрөг байхаар тогтоосон байна.

Мөн тогтоолд, цэргийн албыг дүйцүүлэн хаалгах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт,  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлийг бүрэн эхээр нь нийтэллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос бэлтгэсэн энэхүү илтгэлд, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт түүний дотор ялтны эрхийн хэрэгжилт, хорих байрны орчин нөхцөл ямар байгаа, эмнэлгийн тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хэрхэн хангаж байгаа, түүнчлэн цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилт, ахмад настны эрхийн хэрэгжилт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд анхаарал хандуулсан байна.

Илтгэлд тусгагдсан асуудлуудыг тодорхой тохиолдол, тоо баримт, харьцуулалт, график үзүүлэлтээр баталгаажуулсан байна.

Түүнээс гадна Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос Монгол Улсын Их Хуралд хандаж  эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар, цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийн талаар, ахмад настны эрхийн талаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын  хөдөлмөрлөх эрхийн талаар гаргуулахаар хүргүүлсэн саналуудтай энэ илтгэлээс танилцах боломжтой юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.