Гурилын жижиг үйлдвэрүүд хаалгаа барьжээ
Монголын гурилын үйлдвэрүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хурлаар дотоодын гурилын үйлдвэрүүд ирэх сараас зогсох болоод байгаа талаар ярив. Учир нь гурилын үйлдвэрүүдийн агуулахад өнөөдрийн байдлаар нийт 30 мянган тонн улаанбуудайн нөөц байгаа аж. Энэ хэмжээний улаанбуудай нь монголчуудын нэг сарын гурилын хэрэгцээ гэнэ. Тиймээс импортын улаанбуудайны квотыг яаралтай олгож, гурил үйлдвэрлэх буудайгаа нөөцлөхгүй бол удахгүй гурилын үйлдвэрүүд зогсох эрсдэлтэй болсныг онцлов.

Монгол Улсад том жижиг нийлсэн 80 орчим гурилын үйлдвэр байдгаас өнөөдөр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Милл хаус” гэсэн гурван үйлдвэр байна. “Өег гурил”, “Эрдэнэт фүүдс”, “Од групп” гээд бусад жижиг үйлдвэрүүд улаанбуудайгүй болж үйлдвэрлэлээ зогсоожээ.

Монгол Улс өнгөрсөн онд 192 мянга 904 тонн улаанбуудай хурааж авчээ. Үүнээс гурилын үйлдвэрүүдэд 115 мянган тонныг нь дотооддын гурилын үйлдвэрүүд худалдан авсан байна. Энэ нь гурилын үйлдвэрүүдэд хэрэгцээтэй нийт улаан буудайн 31 хувь нь. Улсын хэмжээнд 255 мянган тонн улаанбуудай буюу 191 мянга 250 тонн гурил дутагдаж эхэлжээ. Улсын хэмжээнд 145 мянган тонн улаанбуудай импортлох квотын зөвшөөрөл олгосоноос энэ оны гуравдугаар сарын 31 ны өдрөөр 78 мянган тонн улаанбуудай оруулж ирсэн аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-10 01:38:28
    "Улсын хэмжээнд 255 мянган тонн улаанбуудай буюу 191 мянга 250 тонн гурил дутагдаж эхэлжээ. " Энэ юу гэсэн үг юм бэ, яг хэд дутсан гэж ойлгох уу?
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах