Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: Монголын Хуульчдын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитраас бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хянан шийдвэрлэх практикийг төлөвшүүлэх болон арбитрын олон улсын туршлагыг нэвтрүүлэх талаар  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 402 тоотод мэдээлэл өгнө.

 10:00 цагт: Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт  Хүндэт харуулын 032 дугаар анги / Офицеруудын ордноос цайз орох замд / дээр болно.

10:00 цагт: "Техник импорт" гаалийн хяналтын бүсэд импортын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг импортлох үеийн хяналт, хэрэглээ, аюулгүй ажиллагаа, ахуйн хийг хэрэглэх үед гарч болзошгүй эрсдэл, хадгалалт, хяналт багажилт шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үзүүлэх сургалт зохион байгуулна.

10:00 цагт: Хатан Туул Голоо Хамгаалах Үндэсний Хөдөлгөөн, Гамшгийн Эсрэг Үндэсний Төв, МБОИЗ хамтран Туул голын тулгамдсан асуудлаар Сонсголонгийн Гүүрний баруун талд, бодит байдал газар орон дээр нь Хэвлэлийн Бага Хурал хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрхээ хамгаалъя” ТББ-аас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүүхдийн сургууль цэцэрлэгийн газрын асуудлаар нотлох баримт бүхий шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Гааль татварын ерөнхий газар, Сангийн яамнаас хамтран зохион байгуулдаг EBARIMT.MN СУГАЛАА-ны азтанууд болон түүний талаархи мэдээллийг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй хүргэнэ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.