Боловсролын тухай хуульд ямар өөрчлөлт оров
УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгэн чухал хууль баталсан нь Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал юм. Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж, найруулгын чанартай зарим засвар хийсний зэрэгцээ хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллоор санал хураалт явуулсанаар нийт гишүүдийн 82,5 хувиар баталсан юм.

Уг хуульд орсон өөрчлөлтүүдээс:
- Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших насны хүүхдийн сурч боловсрох эрхэд хамаарах асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.
-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг эх, асран хамгаалагч нь хуваалцах зарчмын зохицуулалтыг бий болгосон. Ингэхдээ багш болон эцэг эхийн төлөөлөл хамтран эл асуудлыг шийднэ.
-Мөн зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн сургуулийн зөвлөл шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалт хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр малчны хүүхдүүд 7 настайгаас ЕБС-д орох эрхтэй болов.
- Боловсролын чанарын баталгаажилтын үр нөлөөг сайжруулж, хяналт шинжилгээний тогтолцоог оновчтой болгов. Боловсролын сургалтын байгууллагын ашгийн төлөө ба ашгийн бус статусыг нарийвчлан тодорхойлох, засаглал, өмчлөл, санхүүжилт, сургалтын байгууллагын удирдлага, засаглалын зарчмыг илүү тодорхой болгохоор хуульчлав.
-Мөн гадаадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёл зааж сургахад дэмжлэх туслалцаа үзүүлэх, насан туршийн боловсролын тогтолцоо бүрдүүлэх, боловсролын баримт бичгийг дүйцүүлэх, багц цаг харилцан тооцох, өдөр өнжүүлэх үйлчилгээ зэрэг нийгмийн хөгжил болон нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу зохицуулалтуудыг тусгасан байна.  Ингэснээр гадаадад сурч боловсорч буй Монгол хүүхдүүд эх орныхоо түүх соёлоос суралцах боломжтой болно.
-Дээд боловсролын тухайд улс төрийн нөлөөнөөс ангид байлгах, санхүүжилтийн олон хэлбэрийг бий болгох, боловсролын хөтөлбөрт тавих ерөнхий шаардлагыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

-Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг нарийвчилж, Боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байхаар тус тус хуульчиллаа.  
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Билгээ 2017-05-27 02:04:59
    Боловсролыг улс төрөөс ангид байлгах талаар юм алга. Энэ л алаад байна ш дээ. Хүүхдээр тоглож ханахгүйнээ.
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • түвшин 2017-03-26 12:37:22
    oorchloltod bagsh narin nigmin asuudal hondogdohgui hi haramsaltai yumaa
    202.9.40.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-04-15 01:12:05
    Нэг иймэрхүү зүйлийг сэтгэж чадахгүй нэг их том улс төрчид төсвийн мөнгөнд гар дүрэхэд л мэргэжилийн
    112.72.12.16
    Мэдэгдсэн Хариулах