Н.Гантөмөр: Нийтийн тээврийн салбар хэзээ ч ашигтай ажиллаж байгаагүй
Нийтийн тээврийн үйлчилгээний  1 дүгээр улирлын санхүүжилтийн талаар  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Ч.Энхбаттай ярилцлаа. 

-Автобус компаниудтай тохиролцож чадав уу? Тэд хэзээ лоозонгоо авах бол?

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус чуулганаар нийтийн тээврийн үйлчилгээний 1 машин цагийн зардлын тарифыг баталж,  аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого зардлын зөрүүг төсвөөс олгож байхаар шийдвэрлэсэн. Мөн тус хурлын 6/22 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ыг батлагдан мөрдөн ажиллаж байна.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын нөхөн олговор нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолоор “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам” болон “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам” тус тус батлагдаж энэхүү журмын дагуу зохицуулагдаж байна.

-Одоогоор хэчнээн төгрөгийн санхүүжилт олгосон бэ?

-Одоогийн байдлаар 2016 оны 1, 2, 3 дугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7.924,351,800 төгрөгийн нөхөн олговрыг бүрэн олгосон байна. Харин машин цагийн зардлын 1,2 дугаар сарын санхүүжилт 8,874,248,891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4,049,802,031 төгрөгийг олгожээ.

-Санхүүжилт яагаад ингэж саатах болсон юм бэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудад машин цагийн зардлын санхүүжилтийг бүрэн олгоогүй саатсан шалтгаан нь нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ий хоорондох 3 талт гэрээ байгуулагдах явцад талууд маргаантай, шийдвэрлэх шаардлагатай асуудал гарсантай холбоотой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.  Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг  “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцах тухай гэрээнд заасан. Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн газраас  3 талт гэрээг хоёр талт хэлбэрээр байгуулахаар болсон.Тодруулбал, Нийслэлийн тээврийн газар-Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага - Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар - Улаанбаатар смарт карт ХХК гэсэн байдлаар тус тус гэрээ хийж  талуудын хүлээх үүрэг, эрхийг тодорхой  зааж өгсөн байна.  

-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд смарт картаар үйлчлүүлж эхэлсэн.  Үүнээс хойш алдагдалтай ажиллаж байна уу, ашигтай ажиллаж байна уу?

-Нийтийн тээвэр хэзээ ч ашигтай ажиллаж байгаагүй. Гэхдээ бид шинэчлэлийн хүрээнд уг алдагдал багасна гэх эерэг хүлээлттэй байгаа. Орлого өсөж байгаа гэж бол хэлж чадахгүй. Смарт карт гэдэг бол бүх л өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн үйлчилгээ. Урьд өмнө нь бид орлого хөөцөлддөг байсан ч одоо үйлчилгээндээ анхаардаг, иргэдийн тав тухыг хангахад чиглэн ажиллаж байна. Энэ шинэчлэл цаашид үргэлжилж, бэлэн мөнгөний хайрцаг аялуулж байгааг хална. 

-Бэлэн мөнгөөр үйлчлүүлж буй иргэдийн тухайд дутуу мөнгө хийх зэргээр заль хэрэглэх тохиолдол байх шиг байна. Энэ алдагдалтай ажиллахад нөлөөлж байгаа байх?

-Мэдээж хэрэг энэ нөлөөлөлгүй яах вэ. Манай иргэд 500 төгрөг хийхийн оронд задгай мөнгө 200, 300 ер нь л ихэнхдээ дутуу мөнгө хийгээд байх шиг байна. Гэхдээ бүх хүн тэгж байна гэвэл өрөөсгөл ойлголт болно. Үүнд хяналт тавих хуучин мөнгө хураагч нарыг хянагчаар ажиллуулж байгаа.

-Одоогоор хэчнээн хүн смарт картаар үйлчлүүлж байна вэ?

-Одоогоор нийт 600 мянган хүн смарт карт худалдан авсан гэсэн тооцоо байна. Үүний 300 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчид байна. Харин үлдсэн 300 мянга нь энгийн иргэд байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй яг хэчнээн иргэн байна вэ? Зарим тохиолдолд энгийн иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар үйлчлүүлэх тохиолдол байх шиг байна?

-Өнгөрсөн жил смарт картад шилжихээс өмнө 110 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан юм. Оюутнууд 110 мянга байсан. Тэгвэл өнөөдөр оюутнууд 80 гаруй мянга, хөгжлийн бэрхшээлтэй  иргэн гэж 117 мянга авч байсан бол тэр нь тараагдаад дуусчихсан. Яг таны асуусан шиг  бусдад дамжуулан хэрэглүүлэх асуудал үнэхээр маш их байна. Үүн дээр бид хяналт  тавьж ажиллана. Шалгалт хийнэ. Ингээд шалгалтаар зөрчил нь илрэх юм бол мэдээж хэрэг халамжийнхаа газраар дамжуулж авсан байж таарна.Тэгвэл нэг жилийн хугацаагаар смарт картыг хураах арга хэмжээ авна.

-Бэлэн мөнгөөр үйлчлүүлж буй иргэдийн мөнгийг жолооч нар авдаг гэх асуудал гарч байсан?

-Энэ асуудал дээр манай хянагч нар ажиллаж байгаа. Өмнө нь мөнгө хураагч байсан хүмүүс хянагчаар ажиллаж  эхэлсэн. Тэд өдөр болгон тайлан тооцоогоо хийгээд явж байгаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • davaa 2016-04-16 13:46:05
    Ashiggui bol ter huviin avtobusnii komfani yu bolloo geed tom avtobus hudaldaj avaad aldagdal huleegeed yavaad baihiim damfuurdag ym baigaa biz dee hudlaa
    103.229.121.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Bataa 2016-04-15 08:34:48
    Дэлхийд нийтийн тээвэр ашгаараа дээгүүрт ордог, битгийн шаа,
    119.40.97.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-15 07:08:15
    Энэ Гантөмөр харахад сүртэй эр шүү, хамар ам сайтай л эрдээ, харин ийм хүмүүс их зөөлөн сэтгэлтэй байдаг юм даа, З.Энхболд шиг жижиг гарууд бол зэвүүн
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • матаас 2016-04-15 06:05:50
    зах зээлийн зарчимаар нь явуулаач ээ?, Дундаас нь мөнгө идэж байхаар хувийн хэвшилд нь өгчих,Хэт өндөр үнэ тавиад байвал өөрсдөө дампуурна, Тэгэхээр тэд бодно
    103.57.92.44
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-04-15 05:45:36
    хуцваа ашигтай ажиллаж байсан үе байсан шүү.
    103.10.23.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-15 01:29:34
    ЯАЖ АШИГТАЙ АЖИЛЛАХ ЮМ БЭ? ХАМГИЙН ЗАВААН ҮЙЛЧИЛГЭЭ- НИЙТИЙН ТЭЭВЭР. ДАГТАРШСАН ХИРТЭЙ САНДЛЫН БҮРЭЭСТЭЙ, ТООС ШОРООТОЙ САЛОНТОЙ. ЯДАЖ ЦЭВЭРХЭН ОРЧИН БҮРДҮҮЛЭЭ...
    103.57.94.126
    Мэдэгдсэн Хариулах