Хэн юу хэлэв
 Д.Ганбат: Миний мэдэх Х.Баттулга тийм зүйл хийх хүн биш

-УИХ-ын гишүүн Х.Баттулга Тавантолгойн орд газрыг Хятадын компанид ямар ч үнэгүй шахам өгөх томчуудын тоглоомыг илчилж тавьсан. Гэсэн ч энэ булхайтай гэрээг УИХ-аас гаргасан ажлын хэсэг тодорхой болгосны дараа түүнийг гэмт хэрэгтэн болгож харагдуулах зохион байгуулалттай ажил эрчимтэй эхэлснийг уншигч та мэдэж буй биз. Туслахаар нь ажиллаж байсан олон залуусыг баривчилж, цагдаж хорьсон уг асуудал өнгөрөгч даваа гарагт олны анхаарлыг илүүтэй татсан.
 
ЦЕГ-аас хоёр компанийн санхүүгийн бичгийг шалгахдаа 30 гаруй зэвсэглэсэн тусгай хүчнийг дагуулж очсон нь олны анхаарлыг татаад байсан юм. Тэгвэл энэ үеэр дэргэд нь байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат болсон явдлын талаар “ub.life.mn” сайтад ярилцлага өгөхдөө ярьжээ.
 
Тэрбээр, хоёрхон компанид санхүүгийн шалгалт хийхдээ ингэж сүржигнүүлэх шаардлага байсан уу гэдгийг асууж, энэ хамгаалалтаа татахыг сануулсан гэв. Мөн Х.Баттулга гишүүнийг мөнгө идсэн уусан хэрэгт холбогдуулж байгаа асуудалд тайлбар өгөхдөө “Х.Баттулга гишүүн хүмүүсийн яриад байгаа шиг улсын хөрөнгө идэж шамшигдуулах хүн биш гэдэгт би эргэлзэхгүй байна. Олон жилийн өмнөөс бие биенээ мэдэхийн хувьд улс орны хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахын төлөө, эх орноо өнгөтэй өөдтэй байлгахсан гэж хүсэж, зорьж явдаг, хийсэн бүтээсэн зүйлтэй, улс орноо үйлдвэржүүлэх, Монголын баялгийг Монголд нь үлдээх, монголчуудад наалдацтай байлгахын төлөө л зорьж, ярьж хэлж явдаг хүн гэж итгэдэг. Өөрийнх нь байр суурь итгэл үнэмшлийг харсан ч, миний мэдэх Х.Баттулга гишүүн бол тийм юманд холбогдоод байх хүн биш. Хуулийн хүрээнд хийсэн ажлыг нь харлуулж харагдуулах, гажуудуулах, нэр хүндэд нь халдах захиалгатай, улс төрийн юм л яваад байна” хэмээжээ.
 
Э.Бат-Үүл: Хэн болох нь мэдэгдэхгүй нүүрээ нуусан хүмүүсийг би лалар гэж хэлсэн

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл интернетийн лаларууд хэмээн ярьсан нь цахим ертөнцөд шүүмжлэл дагуулаад буй. Хотын дарга залуусыгаа лалраар нъ дуудлаа хэмээн зарим нь мушгин гуйвуулж эхлээд байгаа. Тэгвэл хэнийг лалар гэж хэлсэн, энэ нь ямар утгаар хэлсэн үг болохыг “Өдрийн сонин”-д өгсөн тодруулгадаа эрхэм гишүүн онцолжээ.
 
Тэрбээр, “Яг хэн болох нь мэдэгдэхгүй, нүүрээ нуусан хүмүүс өнөөдөр сошиал ертөнцөд дуртайгаа ярьж, бусдыг харааж зүхэж, хүмүүсийг хүчирхийлэлд турхирч, элдвээр аашилж байна. Тэд юуг ч харлуулан гутааж, гүтгэж, доромжилж байна. Ардчиллыг зүхэж, коммунизмыг мөрөөдөж, улс орон, ард түмнээ компьютер, гар утасны цаанаас өглөө, өдөр, үдэшгүй харааж суудаг боллоо.Тэд нүүрээ нуусан учраас яахаас ч буцахгүй зоригтойгоор бусдыг “алж” байна. Ичих, айх юм үнэхээр алга. Гэтэл өнөөдөр бараг хүн болгон ухаалаг утастай болчихсон. Юу ч мэдэхгүй жаахан хүүхэд хүртэл сошиал ертөндөд “амьдарч” байна. Тэд нүүрээ нууж бусдыг зүхэгсдийн солиорлоос үлгэр авч, үг хэллэгээр нь хүмүүжиж байна. Томчууд нь зэвсэгт тэмцэлд хөөрцөглөж босоход бэлэн болтлоо талцан хэрэлдэж байна. Сошиал ертөнцөд нүүрээ нуугсдын хор хөнөөл ийм байгаа учраас тэднийг лалартай зүйрлэсэн юм. Манай үеийнхэн лав нүүрээ нуусан террористуудыг лалар гэж нэрлэдэг байсан юм. Яагаад гэхээр тэр үед ойрхи дорнодын дайныг өдүүлж, дэвэргэж, гэм зэмгүй иргэдийг турхирч, алан хядаж, бусармаг бүхнийг хийж байгаа хүмүүс нь нүүрээ алчуураар хааж боосон террористууд байгааг харуулсан мэдээ их гардаг байлаа. Мэдээж тэр террористууд нь лалын суурь үзэлтнүүд байсан. Нүүрээ нуучихсан хүн шиг өвчтэй, солиотой, зоригтой хүн байдаггүй. Тийм учраас гивлүүртэй лалынхан айж, ичихгүйгээр хүн алж, хүчирхийлэл үйлддэг. Эндээс л тэр үеийн залуучууд бидний дунд лалар гэдэг үг түгсэн юм л даа. Өөрөөр хэлбэл, олны өмнө ил гарч ирэх зориггүй хэрнээ нүүрээ нуучихаараа муу бүхнийг хийдэг, гэмт хэрэг үйлддэг, элдэв буруу юм ярьдаг нөхдүүдийг бид нүүрээ нуусан лалрууд гэдэг байсан юм. Өнөөдөр сошиал ертөнцөд ийм лалар олон болчихоод байна. Би үүнийг л хэлсэн.
 
Орчин цагт Монгол улсад нүүрээ нуусан лалруудад зориулсан шинэ ажлын байр сошиал сүлжээнд бий болжээ. Улстөрчид сонин, телевизэд биш нүүрээ нуусан лалруудад хөрөнгө оруулж байна. Лав 6000 лалар сошиал ертөнцөд бусдыг харааж зүхдэг ажлын байртай болчихсон байна. Нэг лалар өдөрт 100-1000 коммент бичдэг юм байна. Үүнийхээ төлөө мөнгө авдаг. Ийм учраас энэ лалруудаас болгоомжлоорой гэж сэрэмжлүүлмээр байна” гэсэн тайлбар өгсөн аж.
 
Л.Цог: Шударга үнэний төлөө ямар ч халуун гарыг атгахад бэлэн байна
 
-УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар “Шударга ёс” эвслийн бүлгээс татгалзаж, Г.Уянга бүр намын гишүүнчлэлээс татгалзсан үйлдэл нийгмийн сүлжээнд анхаарал татаж буй. Тэд ямар учраас ийм шийдвэр гаргасан талаар олон янзын таамаг өрнөсөн. Тэгвэл УИХ-ын дэд даргын суудал МАХН-аас аваад байсан Л.Цог яагаад ийм шийдвэр гаргасан, мөн өөрийгөө гар цэвэр хэмээн тодорхойлсон нь өнгөрөгч долоо хоногт анхаарлын төвд байлаа.
 
Л.Цог гишүүн хэлэхдээ “Би энэ “Шударга ёс” нэртэй шударга бус үйл ажиллагаанд оролцохгүй. Тиймээс ийм шийдвэр гаргасан. Миний оронд УИХ-ын дэд дарга болох сонирхолтой хүмүүс яриагаа хийж байх шиг байна. Энэ суудал бол Үндсэн хуулийн хамгаалалттай юм. Юу гэсэн үг вэ гэхээр Үндсэн хуульд зааснаар өөрөө өргөдөл өгсөн тохиолдолд, шүүхийн шийдвэрийн дагуу ял эдлэхээр болсон тохиолдолд, эрүүл мэндийн асуудлаас болж ажлаа хийж чадахгүйд хүрсэн тохиолдолд, Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээрээ наад хүн чинь болохгүй гэж шийдсэн бол огцруулах юм. Одоогоор намайг дэд даргаас буулгана гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Нэг намын даргатай муудалцсаны төлөө УИХ-ын дэд даргыг буулгана гэсэн үндэслэл байхгүй. Намайг сонгуульд оролцуулахгүй гэж байна лээ. Дубайн асуудлыг хөндөж, Ерөнхий сайдыг огцруулна гэсэн учраас тэгж байгаа юм. Дээр нь Н.Энхбаярыг Шадар сайд болоход нь гай болсон учраас намайг сонгуульд оролцуулахгүй гэсэн. Миний үнэн худал ярьсныг амьдрал, цаг хугацаа, шүүхийн шийдвэр нотолно. Намайг нэр дэвшүүлэхгүй байсан ч би бие даагаад гарч ирж чадна. Би гар цэвэр, амьдралын туршлагатай хүн. Монголын парламентын шавыг тавьсан хүмүүсийн нэг гэдгээрээ бахархаж явдаг. Казиногийн хэргийг би гаргаж ирсэн. Одоо ч шударга үнэний төлөө ямар ч халуун гал атгахад бэлэн байна” хэмээн ярьжээ.
 
Монголын мэдээ
Б.Эрхэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • He he 2016-04-16 02:29:34
    Tsogiig gazriin hursnuus archih hayah hregrei.zaluust muu ulger duurial uzuulsen nudni shiltei urwagch
  • зочин 2016-04-15 08:47:52
    Төмөр замын олон зуун сая доллар хулгай хийчээд шалгахаар 5 толгой яриад л , цуг идэлцсэн хулгайч нь өмөөрөөд л, нөгөө тэнэг нь ард түмнийг лалар гээд л, АН 0
    • g 2016-04-18 01:49:51
      БатҮүлийн лалар гэж хэлсэн нь яг нүдээ олж.лалар байтугаа уншихаас ч ичмээр хараалын үгсээр хүн дрормжилж суудаг лалрууд олон байгаа
  • deed 2016-04-15 07:40:04
    нэрээ мань мафчин томор зам аж уйлдвэрийн парк монго нь яасан гэхээр таван толгой гэж тэс хондлон юм яриад олны анхаарлыг сарниулаад хохирогчийн дурд тоглоод ча...
  • baji 2016-04-15 07:32:06
    Бидний Монголчууд энэ хэдэн хувиа бодсон луйварчин, ховдог мангасуудад хэдий болтол доромжлуулах юм бэ. Олны нүдэн дээр ТВ-ээр харагдахдаа энгүй эх оронч чухам ...
  • Bidon 2016-04-15 06:59:30
    Zarim hunii bugsun deer neg hunii zurag baigaa surag baina?!
  • Зочин 2016-04-15 03:46:02
    Бат үүл 25 жилийн ойноор Зориг амьд байсан бол гэж хэлсэн нь хувь тавилангийн даажин гэж л ийм юм байдаг байх гэж санагдаж байна шүү
  • MJK 2016-04-15 03:32:02
    Монголчууд бараг бүгдээрээ зөвхөн үнэнийг л хүсэж бгаа, харин Баттулгаас мөнгө авсан байж магадгүй Эрдэнэчимэг Ганбат, нар болон уургаар тэжээлэгдсэн хэдэн бөхч...
  • Зочин 2016-04-15 02:12:23
    Л.Цог бол урвагч, Баттулгаас Төмөр зам, Аж үйлдвэрийн паркийн мөнгөннө хувийн компанидаа шилжүүлсэнүү гэж асуухаар Таван толгой гэж яриад байгаа нь сонин байна
  • Zochin 2016-04-15 02:09:30
    Tsog bol huniihee huwid jinhene chatsga tsarailsan lalar gej jiriin irgenii ugee helye.zurgiig ni harahaar muuhai haragdaj bn.bi muu hund durgui