Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг  өнөөдөр Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзлаа. Дотнын найз, найрсаг андын хувьд түүнийг ийнхүү гэр өргөөндөө хүлээн авч, халуун дотноор ярилцаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд зочноо хүндэлдэг монгол заншлаар хөөрөг барин мэнд мэдэв.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд айлчлан ирсэнд нь ОХУ-ын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлээд монголчууд хойд хөрштэйгээ эртнээс найрсаг сайн харилцаатай явж ирснийг тэмдэглэлээ.

Энэ онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаа. Монголд хойд хөршийн анхны консул суусны 400 жилийн ой мөн тохиож буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдсан юм.

Тэрээр “Өнөөдөр таны айлчлалын үеэр Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулсанд баяртай байна. Энэ баримт бичиг бол шинэ зуунд, шинэ нөхцөл байдалд манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үндэс, суурь юм. Энэ нь хоёр орны харилцааг эдийн засаг, санхүү, хууль, эрх зүй болон бусад салбарт цаашид хөгжүүлэх нэмэлт боломжуудыг нээх болно. Оросын ард түмэн хэзээ ямагт бидэнтэй хамт байсан. Та манай оронд айлчилж, миний өргөөнд зочилж байгаад гүнээ талархаж байна” гэлээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хариу хэлэхдээ “Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөө гэртээ хүндлэн зочлуулж байгаа нь гүн хүндэтгэл хэмээн хүлээж авч байна. Өнөөдөр бид Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгууллаа. Манай хоёр орны хооронд өнө эртнээс тогтсон найрсаг, халуун дотно, уламжлалт харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ баримт бичиг чухал үүрэгтэй.

Бидний харилцаа эртний түүхэн харилцаа юм. Монголын ард түмэн Эх орны аугаа их дайны жилүүдэд ЗХУ-ын ард түмэнд тал бүрээр тусалж, ямагт нэг тал болон тэмцэж явсныг мартахгүй.

Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаагаас гадна сансрын хамтарсан нислэгийн 35 жилийн ой болж байна. Эрдэнэт хот байгуулагдаад 40 жил болж байна. Оросын анхны консулын газар Монголд 1616 онд байгуулагдаж байсан. Ийм эрт цагаас бид найрамдалт харилцаатай явж ирсэн. Энэ харилцаа өнөөдөр ч үр бүтээлтэй үргэлжилж байна” гэв.

Энэ 2016 оны 6 дугаар сард Узбекстаны нийслэл Ташкент хотод ШХАБ-ын ээлжит уулзалт болно. Энэ үеэр ОХУ-ын Уфа хотноо 2015 онд болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтаар яригдсан 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах тухай саналыг батлан ажил хэрэг болгох байх хэмээн найдаж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсанд талархал илэрхийлж, хөрш 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулахаар санал болгосныг дэмжиж буйгаа илэрхийлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Гадаад хэргийн яаманд уншсан “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдэвт лекцдээ “Бүс нутгийн болон ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын дээд хэмжээний уулзалт эдийн засаг, тээврийн коридор байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг сайшаан дэмжиж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн билээ.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hosgoryylagch eeriigee yu gej boddog bol 2016-04-15 10:40:35
    Ineedtei neherdee eeriigee yu gej boddog bol?Mongoliin neg noimoriin hyn gej dongosoh baih daa!!tyyhend ene metiin tenegyyd olon baih abaas Mongol byyr ch hyrda...
  • зочин 2016-04-15 03:30:27
    Сергей ах 180см гэсэн. Тэгэхэд манай нөхөр хэд вэ?
  • kbg.kjgj 2016-04-15 00:39:54
    НАМАА БУЖИГНУУЛЖ БОЛОХГҮЙЛ БАЙх. УУЛ НЬ ИХ САЙН. УХААН УХААН