Тост, Тосон бумбын нурууг улсын хамгаалалтад орууллаа
УИХ-ын чуулганаар Зарим газар нутгийн Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ингэснээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу улсын хамгаалалтад орж байгаа юм.

Улсын Их Хурлын нэр бүхий 7 гишүүн хамтран өргөн мэдүүлсэн уг тогтоолын төсөлд улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй дээрх газартай хэсэгчилэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судлаж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоожээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэх юм байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажлыг 2013 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдаар хийж гүйцэтгүүлэн, хилийн заагийг тогтоож, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Çî÷èí 2016-04-15 03:11:49
    Òîñîíãèéí íóðóóã îäîî õàìãààëàëòàíä àâ÷ áàéãààä õîæèì Õÿòàäàä ºðºí人 ºãºõ ãýæ áàéãàà ...
  • Зочин 2016-04-15 02:50:33
    Нялхасаа хамгаалалтандаа авалдаа гэж төр засгаас өвдөг сөхрөн гуйж байна, Богд уул, Туул гол бол дууссан, юун Тосон бумбыг хамгаалах битгий сэрүүн зүүдэл
  • Иргэн 111 2016-04-14 14:14:08
    Дэлхийн ууган дархан газар Богд уулыг ч зарж сэглэж дуусгалаа. Хамгаалж чадахгүйгээс хойш тусгай хамгаалалтаас гаргасан дээр болж дээ.
  • Зочин 2016-04-14 09:25:48
    Богд уул, Туул голоо хамгаалж чадахгүй байж Тосон бумбыг хамгаалах ч лоолоо биздээ, БОНХАЖЯ-ыг татан буулга, Богд уулын бүх амыг энэ яам зарсан