Маргаашнаас дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ
Маргаашнаас буюу 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ.

2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд санал оруулсан. Саналын дагуу  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.



Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийж байна. Үүний дагуу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл нийслэлийн иргэд замын  хязгаарлалтыг дээрх зурагт харуулсанчлан тэлсэн бүсчлэлд 08-20 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй боллоо.  
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine