Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Сайдын цаг” уулзалтад оролцлоо
Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож тус салбарын бодлого, хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Засгийн газрын тогтоол гарч зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг өөрчилсөн. Төмс, хүнсний ногоо болон, эх орондоо үйлдвэрлэж буй хаалга, хавтан, модон эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг 20 хүртэл хувиар тогтоосон гэж сайд хэллээ. Мөн уул уурхай,  аж үйлдвэрийн салбарт шууд хэрэглэгддэг хөдөлмөр хамгааллын хувцас, гутал зэрэг бараанд импортын татварын зохицуулалт хийжээ.

Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын материал үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж, барилгын зарим нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь нэмэгдэж байна. Цементээ дотооддоо бүрэн хангаж, экспортолж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор бетон хийцийн бүтээгдэхүүнд импортын татварын зохицуулалтыг Засгийн газрын 137 дугаар тогтоолоор хийжээ.  

Хүнд буюу суурь аж үйлдвэр Монголын эдийн засгийн хөгжлийн түшиц байх болно. Үүнтэй холбогдуулан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх алхмууд урагштай явж байгааг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, байршлыг тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 75 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилд 2.3 сая тонн хүртэл хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компанийн оролцоотой консорциумыг сонгох уралдаант шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдийг хүсэлтээ ирүүлэхийг Аж үйлдвэрийн яам урьжээ. Гадны хөрөнгө оруулагч хамтарсан үндэсний дөрвөн консорциум уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлж, шалгаруулалтын материалаа авсан гэдгийг сайд онцоллоо. Мөн Дорнодоос Бор-Өндөрийн чиглэлд 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендер зарлахад бэлэн болсон гэлээ.

Зэсийн цэвэршүүлэх үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Ган хайлах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хийх компанийг шалгаруулах ажил явагдаж байгаа. Дарханы ган хайлах төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн суурийг энэ оны зургадугаар сард тавина. Тус үйлдвэрийн түүхий эдийг татах ажил үндсэндээ дууссан гэлээ.
Засгийн газар 200 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд шилжүүлсэн. Энэ зээлийг бодлогын зээлээр хуваарилна. Энэ хөрөнгийн 50 тэрбум төгрөгийг 330 суманд хуваарилж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдэд олгоно. Өрхийн үйлдвэрлэлийн зээл авах иргэд төслөө тухайн орон нутагт байгаа банкинд мэдүүлээд зээл авах бололцоо бүрдсэн гэдгийг сайд хэлж байлаа.  

Үлдсэн хөрөнгийг аймгуудад шилжүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрийн ямар салбарыг хөгжүүлэх бодлогоо аймаг, орон нутаг тодорхойлж, аймаг дахь дэд хороогоор төслөө сонгон шалгаруулж, Жижиг дунд үйлдвэрийн санд ирүүлнэ. Ингэснээр олон зуун төслийг жижиг, дунд үйлдвэрийн санд  нэгтгэж, хуваарилалт хийдгээ больсон, аймгуудад бүрэн эрх шилжсэн гэдгийг тэрээр хэллээ. 

Аж үйлдвэрийн яам экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлэн болжээ. Уул уурхайн бус боловсруулах үйлдвэрийн экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын санг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-14 08:56:31
    ШТС-аа үйлдвэр гэхгүй бол өөр үйлдвэр гэж юу байнаа, Эрдэнэт, Оюутолгой танай яаманд биш УУЯ-нд харьяалагдана, хүнсний үйлдвэрүүд ХХААЯ-ных худлаа ярихаа боль
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-14 08:52:03
    эсгий тавчиг, үнэсэн блок хийхээс өөр үйлдвэр гэж юу байна, аж үйлдвэрийн паркын мөнгийг чинь Женко идчихсэн, уул уурхай танайд хамаагүй
    • UU 2016-04-15 07:17:17
      Аж үйлдвэрийн паркад мөнгө олгоогүй өгөх мөнгө ч байхгүй. Яагаад зохиогоод байнаа !