Хэн авлигатай тэмцэх хүсэлгүй вэ
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга Н.Ганболдыг чөлөөлсөн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд энэ үеэр Н.Ганболдыг чөлөөлөх болсон нь улс төрийн зорилготой үйл явдал боллоо хэмээн мэдэгдлээ. Тодруулбал тэд УИХ-ын нэр бүхий гишүүдийг шалгаж эхэлсэн энэ үед АТГ-ын даргыг чөлөөлж байгаа нь цаг хугацааны давхцал биш хэмээн мэдэгдсэн юм. 

Энэ талаар АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төрболд "Бид хувь хүний асуудалд оролцох эрхгүй. Гэхдээ энэ долоо хоногт УИХ-ын гишүүний хувийн эзэмшлийн компанийг АТГ, цагдаагийн алба хаагчид хамтран шалгалт хийсэн энэ үйл явдалтай холбогдуулан гэнэт ажлаа өгөх шийдвэр гаргасан нь өөрийн эрхгүй бидний анхаарлыг татаж байна” гэлээ. 

Харин улс төрийн зорилго, дарамт шахалт байсан исэх талаар Н.Ганболд чуулганы хуралдаан дээр “тийм зүйл байгаагүй” хэмээн мэдэгдсэн билээ. 

Түүнчлэн хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтийн зөвлөлийнхөн авлигатай тэмцэх сонирхолгүй гишүүдийг нэрлэсэн юм. Тухайлбал  МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Сү.Батболд, С.Баярцогт, Г.Батхүү нарыг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд саад учруулдаг хэмээн мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болдтулга 2016-04-15 05:11:03
    Авилга авсан болон ямар нэгэн но-той улс төрчид л өөрсдийгөө баригдуулахгүйн тулд бүхнийг хийдэг нь ойлгомжтой...
  • зочин 2016-04-15 00:32:56
    ХӨГИЙН ХОЁР НОВШ. З.ЭНХБОЛДЫГ ЧИНЬ УГ НЬ ОВОО ХҮН ГЭЖ ИХ Л ХҮЛЭЭЖ БАЙЛАА. ИЙМ Ч АРЧААГҮЙ БАЙХ ГЭЖ ДЭЭ.
  • Үнэн 2016-04-14 12:42:30
    Намууд өөрсдөө авилгалыг байлгах сонирхолтой. Тийм болохоор иргэд намуудыг сонгохоо боль. Харин 76 бие даагчдыг сонго. Тэгвэл УИХ их сонирхолтой болно.
  • Зочин 2016-04-14 09:22:47
    Сансараа исэх гэдэгггүй эсэх гэж бич, урдаар бичиг үсэгт тайлагдчихаад мэдээ бичих гэж оролд
  • иРГЭН 2016-04-14 07:44:26
    Энэ намын дарга нар нь авилгатай тэмцдэггүй бол сонгогч нар нь сонгохгүй л үлдээх хэрэгтэй. Батхүү,Баярцогт, Сү.Батболд гэж ханаж цаддаггүй хүмүүс байна аа?
  • Зочин 2016-04-14 07:02:45
    Г.Батхүү бол жинхэнэ дарамтлагч шүү, бусадыг нь мэдэхгүй юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах