С.Эрдэнэ  эргэн иржээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр өөрийгөө шатаасан хэрэг гарсан.Тэрбээр "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн хэлж, өөр дээрээ шатахуун асгаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байсан юм. Тэрбээр 40 хувийн түлэгдэлтэй БНСУ-д эмчилгээ хийлгээд ирсэн. Түүний биеийн байдал сайжирсан бөгөөд урьдын хэвэндээ оржээ. Харин тэрбээр эргэн тэмцлийн ажлаа үргэлжлүүлж эхэлсэн байна.

Тодруулбал дөнгөж сая мэдээлэл хийж, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ний ашиглалтын талбайгаас илрүүлсэн ‘‘Метан хийн ордыг “Эрдэнэс Монгол” ХХК эрх мэдэлтнүуд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн монголын хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуй нэгжүүдийн “ЭТТ” ХК-наас хувьцааны ноогдол ашгаа авах боломж бололцоог удаашруулан хааж, хулгай луйврын арга хэрэглэн Засгийн газар дэргэдээ дотоодын хөрөнгө оруулагч нэртэй цөөхөн этгээдүүдтэй үгсэн нийлж компани байгуулсан” хэмээн мэдэгдлээ. 

Анх 2012 оны 5- сарын 17 нд эрдэс баялгийн зөвлөлийн дагуу “ЭТТ” ХК-нь бүрэн судалгаа хийх ажилдаа орж 2013 онд “Элгэн” ХХК-тай хамтран гурван цооног өрөмдсөнөөр өндөр агуулга байгааг тогтоосон байна. Дээрх үр дүнг үндэслэн, 2014 оны 2-р сарын 24 нд "Элгэн” ХХК, БНСУ-ын КОГАЗ ТӨК-тай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулж, олборлолтоос эхлээд ашиглах хүртэлх  бүхий л тооцоо болон техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хоёр жилийн дотор УБ хотод хэрэглэгчдэдээ хүргэхээр төлөвлөсөн байдаг. Тус метан хийн орд нь 51,0 тэрбум.мЗ ( 40.0сая.тн) нөөцтэй гэж одоогоор тогтоогдсон боловч цаашид улам нэмэгдэх магадлал ихтэй аж.

Ингэж тус компанийн  ажилчдын хүч боломж, хөрөнгө зарцуулсан олон жилийн нөөцтэй ордыг эрх мэдэлтнүүд нэг ч зоосны зардалгүйгээр булаан ашиглах гэж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК болон ЗГ-ын дээрэмчдийн довтолгоо гэж үзэж байна хэмээн С.Эрдэнэ хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн  яагаад заавал “ЭТТ” төрийн өмчит компанийг ашиггүй ажиллуулах гээд байгаагийн цаад бодлого үйл ажиллагааг тус компанид ажиллагсдыг төлөөлж ҮЭ-ээс эсэргүүцлээ илэрхийлж байна гэсэн юм. 

С.Эрдэнэ асуудлыг шийдэгдтэл тэмцсээр байх болно гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-04-15 05:02:50
    ee burhan mine ooroo l temtsej uzeerei,hajuu havirganiihaa zaluusiig buu oroltsuul lai bolno,teglee gd unen monoor shiidegdehgui shde,yarshig morooroo baij uzde...
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-04-15 01:48:07
    Ynen l um helsen bna. ETT-n hamag yr ashigtai tuslyydiig bygdiig busad companid shiljyylen avch 1072-g ynegyidyylj bga.
    203.91.118.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Oooo 2016-04-14 17:37:52
    Ene Johorhoi bas yah geed bga yum.odoo boli.dainii hajuugar dajin.morooroo yav.olniig BUU turhir,zaluus BUU daga
    202.9.40.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Био 2016-04-14 10:33:18
    Энэ сда худлаа нэг их тодорсон хулгайч чи дахиад өөрийгөө шатааж УИХ(улсын их хулгайчдын)бүлэгт дэвш новшоо
    202.9.40.67
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2016-04-14 13:14:47
      Чи ард түмний төлөө, монгол улсын баялагыг ард түмэнд наалдуулахын төлөө хуруугаа ч эсгэж чадахгүй хүн байна. Чиний бичсэн үг чамайг ямар хүмүүжилтэй хүн болохы...
      202.179.31.103
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-04-14 08:04:32
    Зөв ярьж байна. Улсын олон нийтийн өмч хөрөнги йг ингэж зувчуулдаг улсууд төрд бгаа нь харамсалтай байна. Эндээс олсон ашиг 1072 ширхэг хувьцааны ашиг болох ёст...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-04-14 07:00:42
    Энэ хүн чинь харин үнэн юм хэлээд байгаа юм биш үү. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав.
    183.81.169.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-14 06:21:30
    Монгол улс эрүүл, солиотой хүмүүсээ ялгахаа байчихсан юмуудаа, албадан эмчилмээр Магнай, Батзандан, Баасанхүү, энэ Эрдэнэ гээд олон хүн байна шүү
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-14 06:06:22
    Энэ мэдрэл муут болиосой. Өөрийгөө шатаачихаад эмчилгээний зардал улсаас гаргуулж явж ирээ биз дээ.Түүний оронд ажилчдад нь өгсөн бол зүгээр байсан юм.
    202.9.40.16
    Мэдэгдсэн Хариулах