Дэгийн тухай болон Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн дэмжлэгээр баталлаа. Ийнхүү малчин ардын хүүхдүүд “хэрэв зургаан настайгаас ЕБС-д элсэн орох боломжгүй бол долоо наснаас орж болох хуулийг баталлаа.

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ийнхүү гишүүдийн 60.3 хувийн саналаар уг хуулийг баталлаа.

Уг хуулийн тухай танилцуулахад, хууль санаачлагч болон УИХ-д албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн тодорхой шалтгаангүйгээр уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байх, санаачилсан асуудлаа хуралдаанд танилцуулахгүй байх нь Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулдаг. Түүнчлэн хуулиар тухайн асуудлыг хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон байхад нам, эвслийн бүлэг завсарлага авч байгаа хууль зөрчигдөхөд хүргэж байна, асуудлыг хуульд заасан хугацаанд хэлэлцэх боломжгүй болгож байна.

Мөн хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр  хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан бөгөөд дээрх асуудал, зөрчлийг арилгах зорилгоотой хууль юм.

Дараа нь “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж мөн баталлаа.

Ингээд чуулган завсарлав. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас эхэлнэ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.