Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.04.14/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
 
Тэрээр, "Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг”-аас олон нийтэд дэлгээд буй мэдээллээс Монгол Улсад хамааралтай хэсгийг албаны эх сурвалжаас тодруулан, баталгаажуулсны дараа Өргөдлийн байнгын хороо мэдээлэл хийнэ гэдгийг дуулгав. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдээс Өргөдлийн байнгын хороонд хандан өргөдөл, хүсэлт ирүүлдэг. Хууль сахиулах байгууллагаас явуулж буй мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, үүнийг улс төрчдийн зөрчил, улс төрийн үймээн мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгааг хэлэв. 
 
Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэдээс байнгын хороонд ирүүлсэн гомдол, өргөдлийн дагуу хоёр асуудлаар тодруулга, уулзалт зохион байгуулсан талаар сэтгүүлчдэд танилцууллаа. Уг арга хэмжээний үр дүнд айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон 7700 иргэнийг хохироогоод буй 83 байгууллагын нэрийг олон нийтэд нээлттэй зарлав. Мөн орон сууцны метр квадратыг стандарт бус аргаар тооцож, иргэдээс үндэслэлгүйгээр илүү төлбөр авсан барилга угсралтын компаниудтай холбоотойгоор ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу холбогдох байгууллагууд, мэргэжлийн хүмүүстэй уулзалт зохион байгуулсан. Үүний үр дүнд холбогдох байгууллагуудын дүгнэлтийн дагуу иргэдийг хохироосон 44 компанийн нэрийг танилцууллаа. Өргөдлийн байнгын хороо цаашид холбогдох байгууллагуудтай хамтран хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч, дээрх байгууллагаас иргэдэд учруулсан хохирлоо барагдуулах хүртэл ажиллана гэлээ.
 
Мөн иргэдээс тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, мэдээлэлд үндэслэн хэд хэдэн асуудалтай холбоотойгоор хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахаар төлөвлөөд байгаа талаараа мэдээлэв. Тодруулбал, “хоногийн зээл” нэрээр хууль бус санхүүгийн үйлчилгээ явуулж, иргэдийг хохироож байгаа асуудалтай холбоотойгоор ойрын хугацаанд Өргөдлийн байнгын хороо ажиллан, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана гэв. Хэвлэлийн хурлын төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2016-04-14 04:46:46
    ene odoo uuriiguu niited ilchiltseed yu gej dongodood baina
    202.179.31.48
    Мэдэгдсэн Хариулах