Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөллөө
Чуулганы хуралдаанаар Н.Ганболдыг АТГ-ын даргын суудлаас нь чөлөөллөө. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

О.Баасанхүү гишүүн: АТГ-д Прокурор хяналт тавьснаас одоо гайгүй болчихлаа. Өмнө нь байсхийгээд “хэдэн тэрбум тогтоогдлоо. Тэдэн тэрбум илэрлээ” гээд л мэдээлнэ. Намайг “Н.Энхбаярын даргын өмгөөлөгчөөр ажилласан биз дээ. Иймээс танаас гэрчийн мэдүүлэг авна” гэж дуудсан. Өмгөөлөгч хүн гэрч биш шүү дээ. Энэ юу болж байгаа юмбэ.  Н.Ганболд дарга ажлаасаа татгалзаж байгаад айж байна. Гүйцэтгэх ажил чинь замбараагүй болчих юм биш биз дээ.  
Ерөнхийлдөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Н.Ганболд даргын хувьд хуулийн хугацаа нь дуусаад орж ирж байгаа. Иймээс төрийн ажил тасалдахгүй. Дараагийн даргыг оруулж ирнэ.

Н.Энхболд гишүүн: Эрх мэдэл байхад хууль зөрчиж болдог гэсэн зүйл тогтчихлоо. Улс төр өөрөө хууль хяналтын байгууллагад асар хүчтэй нөлөөлдөг болсон. Шүүхээр гэм бурууг нь тогтоогоогүй хэнийг ч энэ хүн хэрэгтэй гэж зарлах, эсвэл гэмт хэрэгтэн гэж харуулах ойлгуулахыг хориглодог. Үүнийг зөвхөн Монгол улсад буи дэлхийн бүх улсад мөрддөг. Гэтэл манайд ингэж улс төржих нь хавтгайрсан. Энэ явдал тун ойлгомжтой харагддаг болсон. Би Н.Ганболд даргыг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байна гэж бодохгүй байна. Итгэхгүй байна.

Д.Ганбат гишүүн: АТГ 2007 онд байгуулагдаад 9 жил болж байгаа юм байна. Энэ хугацааны тавин хувьд нь та толгойлон ажиллаж байсан. Таныг ойлгож байна. Амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. “Өдрийн сонин”-ий өнөөдрийн дугаарт “Шинэ төмөр зам” төслийн 42 сая ам доллар БНСУ-д угаагдан буцаж орж ирсэнийг баримтаар тогтоожээ  гэсэн нийтлэл нь ташаа мэдээлэл гэсэн залруулга гарсан байна. Энэ ямар учиртай юм бэ. Би “ванга”-дахгүй. Та үүнд юу хэлэх вэ

АТГ-ын дарга Н.Ганболд: Шалгасан асуудал бол Цагдаагийн байгнууллагаас явуулсан ажил. Эвгүй л харагдаж байна лээ.

Ийнхүү АТГ-ын дарга Н.Ганболдыг албан тушаалаас нь огцруулах эсэхээр санал хураахад гишүүдийн  75,4 хувийн саналаар байнгын хорооны саналыг дэмжлээ. Ийнхүү Н.Ганболд АТГ-ын даргын суудлаасаа чөлөөлөгдлөө.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-14 05:53:01
    УИХ-ын гишүүдэд оролцохгүй зүйл бий шүү. Эрх бүхий Хуулийн байгууллагын байцаан шийтгэх ажиллагаанд хутгалддагаа зогсоо. Энэ ажлыг шалгадаг хянадаг байгууллага ...
  • Зочин 2016-04-14 04:11:24
    Уянга чи өгүүлбэрээ зөв бич даргын суудлаасаа чөлөөллөө биш суудлаас нь гэж бичээч дээ сараачих дуртай бол бичиг үсэгт эхлээд тайлагд