СӨХ-үүд хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ
Баянгол дүүргийн иргэд, оршин суугчдын санаачилгаар “Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчилье, сайн туршлагыг нэвтрүүлье” аяныг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Уг аян энэ оны хоёрдугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Сууц өмчлөгчдийн холбоодын туршлага, ажлын арга барилыг нэвтрүүлэх зорилгоор аяныг зохион байгуулж буй юм байна.

Аяны хүрээнд Тус дүүргийн нийт Сууц өмчлөгчдийн холбоод улирлын үйл ажиллагааны тайлангаа гаргажээ. Цэвэрлэгээ, үйлчилгээ, орчны тохижилт, дүүрэг хорооноос зохион байгуулсан ажилд оролцсон байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэх мэт 23 үзүүлэлтээр дүгнүүлсэн байна. Энэ оны нэгдүгээр улиралд "Тэмүүлэл", “Эв нэгдэл – 35”, "Өнөр хороолол", "Буянт өргөө", "Баянгол - Дэлгэрэх" СӨХ бүрэн хангалттай үнэлгээ авсан бөгөөд “Баянбүрд”, “Замчдын өргөө”, “Дако”, “Сити 18”, “Булган” СӨХ хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ.

Г.Уянгап
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-26 22:37:18
    hangalttai ajilladag SOH baidag yum uu, bi lav duulaagui. amandaa orson mongo nehej idej uuhaas ooriig hiideg yum uu, ih l amarhan bayajdag humuus dee.
    128.227.155.153
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-26 09:10:37
    Тэмүүлэл-10 СӨХ сайн байна улам ихийг хийж бүтээгээрэй
    112.72.13.145
    Мэдэгдсэн Хариулах