Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулган хэлэлцэж байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 11-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэрбээр өөрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгаанаа Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр “ эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсантай холбоотой. Албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрч байгаа учраас хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа” хэмээн тайлбарласан юм.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлэв.
З.Баянсэлэнгэ гишүүн: АТГ-ын дарга Н.Ганболдын үед хэлмэгдүүлэлт эхэлсэн.
Г.Уянга гишүүн: АТГ газар өөрөө гэмт хэргийн сүлжээний нэг хэсэг болчихсон юм биш байгаа. Эсвэл авлигатай тэмцэхэд амаргүй байна уу. АТГ Монголд байх шаардлагаатай юм уу. Цалин нэмэгдэхээр авлига багасдаг, цалин бага бол ихэсдэг гэсэн буруу жишгийг ярьж болох уу. Авлигатай тэмцэхэд хууль нь байна. Олон улсын конвенциудад манай улс элсэн орсон. Гэтэл яагаад авлигтай тэмцэх нь эрхзүйн орчин муу гээд байгаа юм бэ.
АТГ-ын дарга Н.Ганболд: АТГ-ын ажилчдын цалинг УИХ тогтоодог. Миний цалин нэг сая 400 мянга. Цол зэргийн нэмэгдэл 2 сая гаргаж авдаг. Ажил хэцүү.
Л.Цог гишүүн: Үнэндээ амь дүйсэн ажил. Авлигатай тэмцэнэ гэдэг энэ амь дүйсэн ажлыг бид шүүмжилж болно. Гэхдээ хамгаалж байх ёстой. Хүмүүс ярьдаг юм билээ. Энд ажиллахад 2 том асуудал бий. Нэг нь хахууль ярьдаг, нөгөө нь хууль нь маргааш нь өөрчлөгдчихдөг.
Эрхзүйн чадамж нь муу гэж бид ярьж болохгүй . Энэ бидний үүрэг . С.Баярын тухай асуулаа. Бид мэдэж л байгаа ш дээ. Гувчуулаад л хийдэг ш дээ. Би ойлгохгүй байгаа. Би өөрөө энэ чиглэлийн мэргэжлийн хүн. Тийм учраас хэлж байнгаа юм шүү. Үүнээс чинь болоод л улс төрийн нэр хүнд унаж байгаа.
ОХУ-д ийм ажил хийдэг хүмүүс нь 4-5 мянган ам доллараар цалинжиж байна. Гэтэл манайд ийм бага. Тэгэхээр хэцүү ш дээ. Авлига байгаа нь үнэн шүү дээ.
АТГ-ын дарга Н.Ганболд: Манайд ажлаас гарсан хүмүүс бий. Ажлын хариуцлага алдсан, шантарсан гэсэн 5 хүн бий.
Н.Алтанхуяг гишүүн: М.Энхболдыг хотын дарга байхад та Цагдаагийн дарга байсан нь үнэн үү. Одоо яагаал Л.Гансүхтэй хамт баригдсан залуусыг татварын хэргээр дарамтлаад байгаа юм бэ.
АТГ-ын дарга Н.Ганболд: Би М.Энхболд дарга хотын дарга байхад би Хотын цагдаагийн дарга байсан. Иргэдийн аюулгүй байдал, хэв журмаа зохицуулах ажлыг хариуцан ажиллаж байсан.
Л.Гансүхтэй холбоотой гурван хүний асуудалд би Н.Алтанхуяг гишүүнд жишээ хэлье. Энэ татварын асуудал мөрдөн байцаалтын шатандаа байгаа.
Н.Алтанхуяг гишүүн: 2011 онд таныг Ц.Элбэгдорж томилсон. Таныг сайн мэдэхгүй юм. Гэхдээ та миний хэлээд байгаа хонгилын хаалгыг нь барьж нээж өгсөн хүн. Энэ тухай та дурсамжиндаа бичээрэй. Үнэн юм хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэдэг. Би таныг гайхаж байна. Та энэ хуйвалдаанас залхсан уу. Энэ хонгилын хаалгыг нээсэндээ залхсан уу. Та ч мөн бизнесмэнүүдийг “алсан даа”. Та бол хариуцлагагүй. Заримдаа ажлаа хийхгүй алга болдог. АТГ нь авлига авдаг, лицензийн бизнест оролцдог. Би та нарыг хэлэхээс өөр аргагүй байна. АТГ-т ажиллаж байсан хүн яахаараа Ерөнхийлөгчийн зөвлөх болдог юм бэ. Ё.Отгонбаярын хэрэг гэж та нар хичнээн сүртэй юм гаргаж ирсэн билээ. Одоо яасан энэ чинь байхгүй. Та нар зөндөө муу юм хийсэн дээ. Одоо та зугтаагаад явж байна.
Чуулган үргэлжилж байна.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn