Улс төрийн 24 нам бүртгэлтэй байна
Өнөөдрийн байдлаар улс төрийн 24 нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байна. 1990 онд нийгэм-улстөрийн бүхий л үйл явц нээлттэй ил тод болохын зэрэгцээ анхны ардчилсан хууль болох “Улстөрийн намуудын тухай хууль”-ийг 1990 оны тавдугаар сард АИХ баталснаар шинээр улс төрийн намууд байгуулах эрхзүйн орчин бүрдсэн юм. Энэ цагаас хойш эдүгээ 30 гаруй улстөрийн нам байгуулагдсан ч улс төрийн өрсөлдөөний дунд нэгдэн нийлэх болон задрах үйл явцын дүнд одоогоор 24 улс төрийн нам Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй байна. 

Эдгээр намуудын жагсаалтыг өнгөрсөн нэгдүгээр сард Улсын дээд шүүхээс гаргасан билээ. Сонгуулийн тухай хуулиар, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй байдаг юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.