Цэргийн госпиталийн даргыг ажлаас нь чөлөөлжээ
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпиталийн дарга, хурандаа С.Элбэгжаргалыг ажлаас нь чөлөөлсөн байна.Түүний оронд Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн штабын дарга, хурандаа Б.Рэнцэндоржийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Хурандаа С.Элбэгжаргалыг албан тушаалаа урвуулан ашиглаж, тендергүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан хэмээн эмч нар нь гомдол гаргасан байна. Энэ дагуу Зэвсэгт хүчний жанжин штабаас  шалгаж,  ажлаас нь чөлөөлсөн байна.

Харин энэ асуудлаар АТГ-т ямар нэгэн өргөдөл, гомдол ирээгүй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-14 05:02:41
    Ер нь янз бүрийн шалтаанаар халагдаж л байдаг ш дээ Хороон дарга халлаа байтлаа цэвэрлэгч халагдсан ч хэвлэлээр зарлах болж дээ одоо