“Хархорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна
Энэ сарын 2 дугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7095 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8080 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 110 төгрөгөөр, үхрийн цул мах 325 төгрөгөөр өсчээ.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, “Макс” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9050 төгрөг байна. Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 175 төгрөг, хонины цул мах 250 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 HOROOLOLD BARS GEJ ZAH BII SHUU 2016-04-14 02:13:49
    HARHORIND BISHEE,, BARUUN TALD NI BAIDAG BARS ZAHAD HAMGIIN HYMD BDAG YM DAA SETGUULCHEE.TERUUGEER OROOGUI YU
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах