Намуудын мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх хурлын тов гарчээ

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал ирэх Бямба гарагт буюу энэ сарын 16-нд болно. 

Тэгвэл ИЗНН-ын Үндэсний хорооныхон мөн энэ өдөр “Корпрэйт” зочид буудлын хурлын танхимд хурлаа хийхээр товложээ. 

Энэ удаагийн хурлаар сонгуульд эвсэл байгуулан оролцохоор Хөдөлмөрийн үндэсний нам, МҮАН, Эх орон намуудаас тус намд ирүүлсэн саналын талаар хэлэлцэх гэнэ.

Түүнчлэн сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах аж. 

Харин МАН-ын Бага хурал энэ сарын 18-нд болох бөгөөд сонгуулийн мөрийн хөтөлбөр, МАХН-тай эвсэх, нэгдэх асуудлыг ярилцах аж.
 

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б.Мөнхжаргал 2016-04-14 02:24:54
    МАН-гарууд АН-ын дараа бага хурлаа хийж АН-ын мөрийн хөтөлбөрөөс нь бас л "шааж" хуулбарлах нь дээ янз нь.
    202.21.106.138
    Мэдэгдсэн Хариулах