Наадмын төсвийг Засгийн газрын хуралдаанаар батална
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнөөдөр болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллахаар болжээ.

Салбар хороодын дарга нар ажлын төлөвлөгөө, төсвөө энэ сард багтаан гаргаж өгөхийг тус комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болгосон байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын төлөвлөгөө, төсвийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах юм.

Мөн хурлаар наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтаар сонгож ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажиллана.
Г.Уянга
olloo.mn

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнөөдөр болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллана.

Салбар хороодын дарга нар ажлын төлөвлөгөө, төсвөө энэ сард багтаан гаргаж өгөхийг тус комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болголоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын төлөвлөгөө, төсвийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах юм.

 

Мөн хурлаар наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтаар сонгож ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажиллана

- See more at: http://zasag.mn/news/view/13021#sthash.4xfMOtdx.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.