Иргэний Зориг-Ногоон намын /ИЗНН/ Үндэсний Хорооны хурал ирэх бямба гаригт буюу энэ сарын 16-ны өдөр Корпорэйт төвийн хурлын танхимд болно. Энэ удаагийн хурлаар сонгуульд эвсэл байгуулан оролцохоор ХҮН, МҮАН, Эх Орон намаас тус намд ирүүлсэн санал болон сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах юм байна.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд жижиг намууд сонгуульд эвсэж орохгүй бол парламентад суудал авах боломж тун муу харагдаж байгаа тул намууд эвсэх эсэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Харин Ирэгний Зориг-Ногоон намын хувьд АН-тай нэгдэж орох магадлал өндөр байгаа юм.
Ямартай ч Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу нам, эвсэл нь УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой хэмээн заажээ. Тэгэхээр намууд энэ тухай тунгаах тун бага хугацаа үлдээд байгаа юм. Эцсийн байдлаар дөрөвдүгээр сарын 30-нд шийдвэрлэсэн байх ёстой.
Б.Сансар

olloo.mn