Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар импортын болон дотоодод үйлдвэрлэсэн эмийн чанар, аюулгүй байдалд хийсэн харьцуулсан судалгаа, улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй эм, эмийн зааврыг монгол хэлээр бичээгүй, эмч нарын жор бичихдээ гаргасан алдаа зэрэг эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн санд хийсэн нэгдсэн шалгалтын дүнг танилцуулна.

09:00 цагт:  "Эрдэнэс Монгол" ХХК, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. МУИС-ийн I байрны 208 тоотод.

10:00 цагт: “АВТО ЗАМЫН ЧАНАРТ МАТЕРИАЛЫН НӨЛӨӨЛӨЛ” сэдэвт Уулзалт-хэлэлцүүлэг “Их тэнгэр цогцолбор”-т болно.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран "Хоол хүнсний зохистой хэрэглээ, хоол тэжээлийн талаар төрөөс баримталж буй бодлого, хоолны хордлого, транс тос"-ны талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж иргэн мэдээлэл хийнэ.

11:00 цагт:  Зууны мэдээ сонины байранд Монголын Оюутны Холбооны удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт Хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:40 цагт: Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваанд шинээр баригдсан 135-р бага сургууль, 219-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ удирдлагууд сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдал болон үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Эрдэнэс тавантолгой" компанийн ашиглалтын талбайгаас олдсон метаны хийн ордыг Засгийн газар хууль бусаар булаан авсан тухай тус компанийн "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.