Юнивишн компани хэрэглэгчидтэйгээ хийсэн хэт нэг талыг барьсан гэрээгээ одоо ч шинэчлээгүй байна
 Монголд анх удаа Iptv, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан Юнивишн компани өдгөө асуудлаас салахаа байв. Энэ нь тус компани хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэх асуудалд хойрго хандсан хэвээр байгаатай холбоотой.

Учир нь тус компаниас хязгааргүй байсан интернэт хэрэглээг өнгөрөгч нэгдүгээр сарын 10-аас эхлэн хязгаартай болгосон. Гэтэл хэрэглэгчид нь хэл ам таталж, ШӨХТГ гэх мэт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд хандаж, асуудал үүсгэсэн тул даруй хязгаартай болгосон хэрэглээгээ хоёр дахин өсгөж түрдээ хэл амыг дарсан. Тухайлбал, Өмнө нь 29.900 төгрөгийн үнэтэй багцад дагалдах интернетийн хэрэглээ хязгааргүй, хурд нь 1 гб байсан бол энэ шинэ үйлчилгээгээр хэрэглээг “S” хэмээн нэрлэж, хэмжээг 100 гб болгон хязгаарласнаа 200 гб болгосон.
Гэсэн ч тус компанийн хэтэрхий монополь байдал, хэрэглэгчидтэйгээ хэт нэг талыг барин байгуулдаг гэрээндээ одоо ч ямар нэгэн засвар өөрчлөлт оруулаагүй, иргэдэд энэ тухайгаа мэдэгдээгүй байна.

ШӨХТГ  “Юнивишн” ХХК-тай холбоотойгоор хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шалгаад хэд хэдэн хууль бус үйлдлийг илрүүлсэнээ хоёр сарын өмнө олонд зарлаж байсан. Тус компанийн хэрэглэгчдээ хүндэтгээгүй, эрх ашгийг нь зөрчсөн гурван үйлдлийг нэрлэж, таслан зогсоох арга хэмжээ авна хэмээн мэдэгдэж байсан ч талаар болов.

Тодруулбал, уг компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ хийхэд танилцуулж байсан суваг, үйлчилгээг үзүүлж чадахгүй хэрэглэгчийг хохироож байсан. Хоёрт, Интернетийн хязгааргүй багцыг хоёрдугаар сарын 1-ээс хязгаарлагдмал болгож өөрчлөх талаар мэдэгдсэн нь анх гэрээ байгуулагдахад байсан нөхцлийг тухай компани дангаараа шийдэн өөрчилж байгаа асуудал нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн. Иргэдийн гомдолтой холбоотой хийсэн шалгалтаар “Юнивишн” ХХК-ийн сүүлийн 3 жилийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээг хянаж үзэхэд гурвалсан үйлчилгээ буюу IPTV-ийн үндсэн үйлчилгээ болох үзүүлэх сувгийн мэдээллийг гэрээнд тусгаж өгөөгүй зөрчил бас илэрсэн билээ.

Мөн багцын сонголтоос шалтгаалан интернетийн хурдыг 3-15 mbps байна гэж зааж өгсөн байна. Гэтэл Интернетийн багцын сонголтоос шалтгаалан  хоёрдугаар сарын 1-ээс хэрэглээнээс шалтгаалан тодорхой дата хэрэглэсний дараа интернет хурдыг хязгаарлагдмал болгож өөрчлөх талаар мэдэгдсэн нь анх гэрээ байгуулагдахад байсан нөхцлийг тухай компани дангаараа шийдэн өөрчилж байгаа асуудал нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн.

Үүнээс гадна хэрэглэгчидтэйгээ гэрээ баыгуулахдаа “ЮНИВИШН” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй гэрээнд “Юнивишн гэрээ, гэрээний хавсралт болон үйлчилгээний тарифт нэмэлт өөрчлөлт оруулах бол боломжит мэдээллийн хэрэгслийн аль нэгийг ашиглан 10 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш нэмэлт өөрчлөлт орсонд тооцно.” гэж заасан нь дараах хуулиудыг зөрчиж байгааг ШӨХТГ-аас мэдэгдэж байв.
 Үүнд,
-Иргэний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан ... хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, ... шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй.” ,
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх 11.2-т “Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна.”
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн Барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.”
- Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.” Гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн хэмээн ШӨХТГ үзэж, торгуулин арга хэмжээ авах болсноо мэдэгдэж байсан.

Тэгвэл Юнивишн компани одоог хүртэл нэг талыг барьсан, иргэний тухай хууль, хэрэглэгчдийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн заалттай гэрээгээ өөрчлөөгүй байна. Нэг үгээр, ШӨХТГ-аас хууль бус заалттай гэрээ гэдгийг тодорхойлчихоод байхад хэрэглэгчидтэйгээ байгуулсан гэрээгээ өөрчлөхгүй явсаар хоёр сарын хугацааг үдчихээд байна.  

Гэтэд дээрх асуудлыг шийдээгүй байтал тус компани дахин нэг асуудалд унав. Тэр нь хувийн телевизүүдийн сувгийн дараалалд орох хүсэлтийг тэдэнд ил тод нээлттэй, өрсөлдөөнд харшлахгүйгээр зохион байгуулдаггүй, киноны сангийн төлбөр өндөр, МҮОНТелевиз зэрэг кабелгүй дамжуулдаг телевизийг шууд нэвтрүүлдэггүй гэх асуудлууд гарч ирлээ. Иймээс ШӨХТГ-аас бас л тэрхүү асуудлуудаа шийдэхийг анхааруулж, хэрэв биелүүлэхгүй бол захиргааны арга хэмжээ авна гэдгээ өчигдөрхөн мэдэгдчихэв.

Ийнхүү “Юнивишн” компани хэрэглэгчид хийгээд хамтран ажиллагч, чиглэл нэгтэй байгууллагуудаа хүндэтгэн шударга өрсөлдөхгүй бол асуудал ч дахин дахин ундрах бололтой.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hereglegvh 2017-10-10 05:12:01
    box-iin ashiglaltiin hugatsaa ni duusch untraad bhaar ni sokie oo geheer 35.0 tugrug tuluud sv gehiin yamar ch hundetgel bhguii olon jil tulbur tulj bhad ...
    66.181.185.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-04-17 22:43:49
    Ene asuudliig hurdan shiidmeer yumaa negent medeelel hiihgui baigaagaas hoish todorhoi arga hemjee awah ni zuw
    194.186.53.232
    Мэдэгдсэн Хариулах
  • саөма 2016-04-15 01:14:34
    НӨГӨӨ MCS шүү дээ,ДЭНДҮҮ өндөр ҮНЭТЭЙ ба
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-14 09:01:02
    Энэ MCS компани юу ч нээсэн ганцхан эрх ашгаа л бодож бусдыг уландаа гишгэх санаатай
    150.129.140.210
    Мэдэгдсэн Хариулах
  • jkgkglj 2016-04-14 08:45:23
    xamgiin mongo zvgeer shuldag bguullga tatgalzax xeregtei
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-14 07:54:45
    программ шинэчлснээс хойш IPTV төхөөрөмж нь дандаа гацдаг болсон, өөрөө унтарч асна
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-04-14 07:00:46
    tavisan tonog tuhuurumjuud n muu bainga gatsdag, evderdeg.
    122.201.24.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-14 06:28:56
    MCS-н Оджаргал ард түмнийг сайн шулж мөлжихөөс өөр сайн юм хийдэг юм уу, Монголын мөнгө угаах бүх салбарыг л авлаа
    103.57.92.21
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-14 03:53:08
    ИНТЕРНЕТ НЬ МАШ НАЙДВАРГҮЙ, ДАНДАА ОРЖ ГАРНА
    43.242.241.186
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-04-14 02:21:46
    tolgoi company n dampuurah geed bgaam chini
    182.160.32.11
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2016-04-14 01:49:43
    hamgiin buduuleg kompani uilchilgee muu tawisn tonog tuhuurumj ni hamgiin muu yostoi 0 uilchilgetei mul hereglehee bolisn
    202.131.233.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Баагйи 2016-04-14 01:34:39
    Энэ компанид хяналт шалгалт гэж нөлөөлдөг үү
    182.160.37.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-04-14 01:12:36
    Davarchixsan Univision xereglexee bolisoon
    202.170.66.204
    Мэдэгдсэн Хариулах