Найман дэд төвөөс 2-ынх нь бүтээн байгуулалт эхэлсэн
Улаанбаатар хот 2023 он гэхэд найман дэд төвтэй болох юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн сая гаруй хүн амтай Улаанбаатар хот Бага тойрог гэсэн ганц төвтэй борл наймөн хэсэгт бүхийл үйлчилгээ нь төвлөрч нэг тийшээ чиглэсэн автомазмын урсгалыг сааруулах юм.
Найман дэд төвөөс эхний ээлжинд Сэлбэ буюу долоон буудал орчимд, Сонгинохайрхан дүүргийн долоо, найм, тавдугаар хороог нэгтгэсэн Баянхошуу дэд төв гэсэн хоёр дэд төвийг байгуулахаар Азийн хөгжлийн банкны 320 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр бүтээн байгуулалт эхэлжээ.
Хотын захиргаанаас зургаан орчим сая ам.долларыг гаргах бөгөөд үүнийг УИХ –аас баталчихсан гэнэ.

Одоо Засгийн газраас анхан шатныхаа гэрээг хийчих юм бол бүтээн байгуулалт ирэх сараас эхлэх ажээ. Энэ бол 1300 га талбайд 30 гаруй мянган иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах зорилготой томоохон төсөл бөгөөд энд 12-15 мянга ажлын байр, нийгмийн дэд бүтэц, инженерийн дэд бүтцийн хамтаар цогцоор нь шийднэ.

Энэ ажил өнгөрсөн оны хоёрдугаар сард журмаа баталж, дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэгч компаниудаа сонгосон. Одоогийн байдлаар 29 компани энэ ажилд оролцож байгаа юм байна. Нийт 1300 га талбайд бүтээн байгуулалт хийгдэхээс 600 гаруй га-д ажил нь эхэлжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.