Ц.Нямдорж: Р.Гончигдоржоо Дээд шүүх чамайг унагана, харж л байгаарай
Хууль зүйн байнгын хороогоор өчигдөр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ.  Хуралдааны эхэнд АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь эрүүл мэндийн шалтгаантай аж. Тэрбээр 2011 оны арваннэгдүгээр сараас хойш АТГ-ын даргаар ажилласан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх жилийн арваннэгдүгээр сард дуусгавар болох байжээ.
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Ямар үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. АТГ-ын даргаас чөлөөлөгдсөний дараа өөр албан тушаалд томилогдох сонирхол байгаа юу” гэв. Харин АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгаан нь эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсантай холбоотой. Албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрч байгаа учраас хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа” хэмээн хариуллаа.
 
УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “АТГ байгуулагдаад бараг 10 жил ажиллаж байна. Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар сүүлийн дөрвөн жилд Монгол Улс авлигын индексээр 168 орноос 72 дугаар байрт орж чадсан байна. Бараг 50 байраар урагшилсан байгаа юм. Үүнд Н.Ганболд даргын хувь нэмэр их байгаа. Авлигатай тэмцэх ажил тийм ч амар ажил биш. Шүүмжлэл их дагуулдаг. Энэ хэцүү нөхцөл байдал дунд сайн ажиллаж чадсан” гэлээ.
 
Р.Гончигдорж: Цэцэд би хэрэгтэй учраас өөрийгөө золино
 

Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар дүгнэлт болоод Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд оруулахаар шийдсэн юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр  Р.Гончигдорж, Ц.Нямдорж гишүүн хоёр нэлээд ширүүн маргав. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “ҮХЦ, аль нэг хуулийн байгууллага байх эсэх нь хамаагүй УИХ дээр толгойг нь илж, энэ манай хүн, танай хүн гэж хайцаалж өнгөрснөөс болоод ийм завхрал үүсээд байна. Ц.Нямдорж сайдаа одоо энэ дүгнэлтийн найм дахь зүйлийг уншаарай. Хууль хэрэглэх эсэхийг ҮХЦ шийддэг юм уу. Тэгээд бүр есөн гишүүнтэй Их суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдэх асуудлыг дунд суудлынхаа хуралдаанаар урьдчилаад шийдчихдэг юм уу. Ийм бүрэн эрх ҮХЦ-д байгаа юм уу. Байхгүй шүү дээ. ҮХЦ-ийн гишүүд чинь хууль тогтоодог болчихсон. Одоо шүүх шиг хууль хэрэглээд тайлбарладаг болчихсон. Гэтэл Үндсэн хуулъ дээр “Үндсэн хуулиас бусад хуулийг хэрхэн зөв хэрэглэх эсэхийг Улсын дээд шүүх шийднэ” гэсэн байдаг. Тэгэхээр ҮХЦ чинь Дээд шүүхийн эрх мэдлийг авчихсан. Энэ чинь юу хэлээд байна гэхээр Ц.Нямдорж гишүүн зав зайгаараа гадуур уулздаг найзуудынхаа толгойг илснээс болж байгаа юм” гэв.
 
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Би ҮХЦ ч бай, хуулийн аль нэг байгууллага ч бай хэн нэгнээс хууль бус юм гуйж, хэн нэгнийг хууль бус зүйлд ятгаад байдаггүй. Манай Х.Тэмүүжин дэлгүүрийн үүдэнд зайрмаг долоогоод, тэвэг өшиглөөд гүйж явахад нь Н.Жанцан бид хоёр нэг газар хамт ажиллаж байсан юм. Би Н.Жанцантай танил, шатар тоглодог гэдгээ хэнээс ч нуухгүй. Наад толгой гэдэг юм чинь малгай өмсөхийн тулд биш. Жаахан юм бодож, сэтгэж ажиллахын тулд мөрөн дээр заяагдсан эд Х.Тэмүүжин минь. Эцэст нь горимын санал хэлэхэд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан шийдвэр гаргачихсан юм чинь одоо УИХ энэ дүгнэлтийг хүлээж авах эсэхээс л шийдэх хэрэгтэй. БИ “ҮХЦ-ийн даргаар Р.Гончигдорж очих гэнэ” гэдэг яриаг Ж.Амарсанааг чөлөөлөгдөөгүй байхад ордон дотор сонсч байсан. Арай ч үгүй байлгүй гэж бодож байсан чинь Дээд шүүхэд “Намайг хэлэлцүүлээд өг" гээд өөрөө өргөдлөө өгсөн байна чи. Ийм байж болохгүй. Дээд шүүх нь асуудлаа шийддэг юм байгаа биз. Түүнээс “Чи намайг энэ албан тушаалд тавиад өгөөч, хэлэлцүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна" хэмээн уруул, хошуугаа дэвсээд гуйж байх чамд ямар хэрэг байна. Албан тушаалд дуртай байж болох ч ийм хогийн байж болохгүй шүү дээ чи" хэмээн хатуухан шүүмжлэв.
 
Үүний хариуд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Ц.Нямдоржоо би чам шиг лут хүн болж ярьж чадна. Энэ Цэцийн тухай бүх хуулийг би бага хурлын дарга байхдаа гарын үсэгтэй баталж байсан. Тэр Цэцийн бүрэлдэхүүнийг чинь анх батлан гаргаж байсан юм за юу. Би ардчилсан хувьсгалыг амь биеэ золиослон хийхдээ албан тушаал руу явж байгаагүй. Албан тушаал гэдэг бол миний хувьд зүгээр л үүрэг. Би хаана хэрэгтэй байна тэр газраа л очих ёстой. Гэтэл юун гуйх, гувших. Үнэхээр ҮХЦ-д тодорхой хэмжээнд нь ярьж хөөрөх тийм үүрэг надад байгаа. ҮХЦ-ийн хуралдаан яаж явдаг гэдгийг харсан. Үүнийг бид өөрчлөх ёстой. Хаана өөрчлөлт хэрэгтэй байна. Тэр газарт би өөрийгөө золиослоход бэлэн. Чи албан тушаалд дуртай болохоороо УИХ-д нэр дэвшээд, жагсаалтад багтаад сонгогдоод  байсан юм уу. Би бол үүрэг гэж үзээд, тэнд би хэрэгтэй байна гэж үзсэн учир ярьж байгаа. Өөрөө хуулиа мэдэх үү” хэмээн бухимдлаа илэрхийллээ.
 
Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Манай Ц.Нямдорж гишүүнд оролцохгүй зүйл гэж алга” хэмээгээд үндсэн асуудлаа хэлэлцүүлэх гэсэн ч маргаан даамжирч, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дээд шүүх чамайг унагана. Харж л байгаарай. Тэнд чинь бас тархитай хүмүүс байдаг юм. Ер нь танай АН-ынхан яахаараа зүгээр ажлаа хийж яваа хүнийг хугацаанаас нь өмнө элдэв шалтаг зохиож, халж байдаг юм” хэмээн уурлаж, хуралдааныг орхиж гарсан юм.
 
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 86.7 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Хэрвээ дээрх төсөл УИХ- аар хэлэлцэгдэж батлагдвал Цэцийн хуралдаанаар хүчин төгөлдөр болсон шийдвэрийг эрх бүхий байгууллага агуулгаар нь дахин сэргээсэн байлаа гэж үзэхэд ҮХЦ авч үзэх эрхгүй болох аж. Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлсэнгүй. Улмаар УИХ- ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлсэн юм.
 
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-04-16 02:16:54
    Нямдорж уг нь унэн ярьдаг. Даанч юу ч хийдэггуй хун
  • Huga 2016-04-15 05:27:21
    Gonchigdorj ichihgui ee.ami biyee zolioslood geed shaachihjee muu dagz
  • user 2016-04-15 05:08:57
    Гончигдорж л биш шүү. Хаана хуйвалдана тэнд л явж байдаг нөхөр шүү дээ. Дээд шүүхэд тархи байгаа эсэхийг л харъя даа нээрээ.
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-14 14:26:43
    Нямдорж гэж эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй улаан хэрүүлч одоо болимоор юмаа. Камерийн өмнө насаараа худалаа жүжиг тавилаа өөрөө тэгээд өөрчилж шинэчилээч...
  • DORJ NAR 2016-04-14 13:40:49
    HOGIIN HOER DORJ
  • зочин 2016-04-14 07:19:11
    Гончигдорж үс гэзгээ нас намбандаа тохируулаач, гэзгэндээ таварцаглаж ойчивдоо, Нямдорж, Амаржаргал хувийн араншингаа хувьсгалын ажилд гаргасан аашны туламнууд...
  • зочин 2016-04-14 06:43:45
    Нямдорж хуулийн салбарыг олон жил толгойлж дээгүүр сэнтийд их ч удлаа, Хуулийн салбарт юу сайжруулав,,, хий цэцэрхэхээ больдоо
  • Зочин 2016-04-14 02:43:19
    зас нямдорж нь гончигдоржоосоо хол илүү төрд хэрэгтэй зайран байхгүй юу, гончиг аль бодохгүй хуйвалдаан хууль зөрчсөн юманд нэр хутгалдаж явдаг хүн
    • Инга 2016-04-25 08:03:07
      Нямдорж үнэн хэлдэг хүн.Хэнбугай ч дийлэхгүй.
  • ЗОчин 2016-04-14 02:12:45
    Энэ Гончигдорж ичиж үхдэг болоосой... Албан тушаалын хэнээ туссан амьтан юм. Одоо энэ үлгэр домгуудыг зайлуулах хэрэгтэй.
    • ийнга 2016-04-25 08:05:03
      гоичигдорж бол зайлах цаг нь болсон.28 жил тухлан суулаа.юу ч хийсэнгүй.Хуулиа тэрсэлсэн өршөөлийн хууль батлуулах гэж зүтгэлээ.Далд орог.
  • AN-N PARTIZAN 2016-04-14 02:08:44
    GONCHIG AMIA ZOLIOSOLSON GEDEG BOL XUDLAA.1990 ONY PARTIZANUUD BYGD AMID B.A. ULSGULUN ZARLAXAD ALGA BOLDOG,XELELCEER XIIX BOLOXOD ZANGIA ZYYGEED IRDEG GULDEN B...
  • зочин 2016-04-14 02:00:39
    Нямдорж уг нь зөв юм ярьж байна шүү дээ. Гончиг тэнд очоод юу хийх бэ дэ. Тууштай биш хулчгар асуудлыг яг хуулиар нь харж шудрага хэлж чаддагүй хүн шүү дэ.
  • . 2016-04-14 01:54:30
    Дээд шүүхэд тархитай, ухаантай хүн байхгүй ээ!!! Нямка энд харин худлаа хэлчихэж!!!
  • борхүү 2016-04-14 01:35:30
    Нямдоржоо чи баларсаан.Танай нам Н.Энхбаяртай нэгдэх гэж байгаа гэл үү.
  • ZAILCGAA 2016-04-14 01:32:20
    ENE HOGIIN HOER DORJ . ODOO HAACH HEREGUEE.HEGNI ALTANGADS GEJ LUUVIRIIN PRAGC BAIGUULJ ZALUUSIIG URUU TATAN ARDCHILALIIG USTGAJ BAINA. HUGEE NYMDORJNI UNDSEN O...
    202.9.40.111
    Мэдэгдсэн Хариулах