ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Тэрбээр өглөө 07.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг Гадаад хэргийн яамны албаны хүмүүс угтлаа.
Айлчлалын эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Үүний дараа албан ёсны хэлэлцээ, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлнэ.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого" сэдвээр илтгэл тавьснаар түүний айлчлал өндөрлөх юм.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn