Г.Хишигсайхан олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлэв
БНСУ-ын Гунсан хотод энэ сарын 10-нд марафон гүйлтийн олон улсын тэмцээн боллоо. 42 км-ын элит зайн уралдаанд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Хишигсайхан 2 цаг 44 минут 16 секундийн амжилтаар наймдугаар байр эзэлж, улмаар олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлсэн байна. Тус тэмцээний эхний арван байрт шалгарвал олимпод оролцох эрх хүртээдэг юм байна.

Одоогийн байдлаар манай улсаас МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нарын дөрвөн тамирчин олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлж, баталгаажуулаад байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.