Мэргэн буудагч байрлуулаагүй гэв
УИХ-ын гишүүн Х.Баттулын “Женко” группийн охин компани болох “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” компанийн санхүүд шалгалт хийхээр даваа гарагийн үдээс хойш "Баянгол" зочид буудал дахь оффисийн өрөө  рүү тусгайгийнхан дайран орсон. Харин энэ үеэр Баянгол зочид буудлын ойролцоох “Гэрэг” цамхаг дээр мэргэн буудагч байрлуулсан гэх мэдээлэл тэнд цугласан хүмүүсийн дунд гарсан.

Түүнчлэн энэ талаар судлаач Б.Чулуунбат “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “ямар нэгэн эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд хүчний байгууллагынхан иргэдийн эсрэг гал нээхэд бэлэн байсан нь харагдаж байлаа” хэмээсэн юм. Тэгвэл уг мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэж байна.

Эх сурвалжийн хэлснээр “Нэгжлэг хийх ажиллагаанд Тусгай ажиллагааны газар /ТАГ/-ын алба хаагчид зөвхөн хамгаалалтад ажилласан. Мэргэн буудагч байсан гэдэг нь ташаа мэдээлэл болно. Мэргэн буудагч гээд байгаа нь барилгын ажилтан байсан” гэв.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-14 05:05:55
    Баялагын төлөө тэмцэл нь хурцдсан. Бид бүдүүн нарийн гэж хэрэлдэж байх хооронди Оросууд нарийн зам тавиад дуусссан. Харин бидний мөнгийг нэг хулгайч дуусгасан
  • Цой 2016-04-13 13:47:33
    Тер засгийг арчаагуй болгож харуулж байна.дархлагдсан мафийн арми юм уу бехчууд.учраа ойлголгуй цагдаагийн еедеес сарвалзах санаатай.женког баривчил новшийг
    • зочин 2016-04-13 14:57:42
      Баттулга руу МАНАН-н баячууд тэмцэж байгаа болохоор санаа зоволтгүй, Харин ард нь ард түмний баялагаар гараа угааж байгаа Оджаргал,Сү Батболд. ГБатхүү нарыг ,,,...
  • Эрка 2016-04-13 11:21:38
    Шоронд орох болохоороо хөлсний арми хөдөлгөж мэдэхээр заваан гар чинь Женко л байх шүү. Өөрийгөө аврах гээд 7 сарын 1 дэгдээхээсээ сийхгүй л байх.
  • bumbar 2016-04-13 11:16:31
    enhbayr haana ywnaa
  • Зочин 2016-04-13 08:26:42
    Сансар солиот чи ийм нарийн юмны учрыг олж бичиж чадахгүй шүүдээ, наад хулгайч Женко чинь өөрйгөө хамгаалах бүрэн мэдээллийн хэрэгсэлтэй, амар гар бишээ
  • zoloo 2016-04-13 08:20:40
    barilgin ajiltan tegej zogsoh uu arai l bishee
    183.177.98.6
    Мэдэгдсэн Хариулах