ЭЕШ-ын бүртгэл 25-нд дуусна
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 15-19-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулна. Энэ жилийн хувьд ЕБС-ийг 36 мянган хүүхэд төгсөх бөгөөд өнгөрсөн жилийн хүүхдүүдийг тооцоолбол 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарсан.

Шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа зургадугаар сарын 15-нд өгнө. Улмаар бусад хичээлийн шалгалтаа өгч дууссаны дараа буюу батламж хуудас тараагдахад монгол хэл бичгийн шалгалтын босго оноо /400 оноо/ хүрэхгүй бол сургуульд элсэх боломжгүй болно. Монгол, Англи, Орос хэлний хичээлүүдэд сонсгол шалгах даалгаврууд шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шалгалтын байруудад сонсох төхөөрөмж байрлуулах аж.

Өмнө нь шалгалтын хуудсаа цэнхэр буюу хар үзгэн балаар бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөх юм.
Харин шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн бол энэ сарын 25-ны өдөр 18.00 цагаас дуусна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oogii 2016-04-13 13:46:39
    yagaad baliin harandaagaar boglodog bolchihvoo. daraa ni huuhduudiin dung zasah gej bgaan bish biz