С.Баярцогтын оффшор дансны талаар мэдээлэл өгөх боломжгүй гэжээ
Монгол улсын Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын Швейцарийн банкинд оффшор данстай болох нь илэрч, нэлээд шуугиан тарьсан. Тухайн үед С.Баярцогт найзуудтайгаа нийлж, компани байгуулсан бөгөөд дансандаа нэг сая доллараа  мартсан хэмээн тайлбар тавьж байв.

Харин үүний дараа тэрбээр ард түмнээс уучлалт гуйж, тухайн үед УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзсан. Ингээд энэ хэргийн  шуугиан намжсан юм. Гэвч С.Баярцогттой хамт компани байгуулж, Швейцарын банкинд оффшор данс хамт нээсэн найзууд нь хэн байсныг  олон нийт мэдэхийг хүсдэг ч тэдгээр эрхмүүд нууц хэвээр байгаа. С.Барцогт шаардлагатай бол холбогдох байгууллагуудад найзуудыгаа хэн байсан талаар мэдээлнэ гэж хэлж байлаа.

Тэгвэл саяхан “ДМ” нэгдлийн тэргүүн Д.Даш С.Баярцогтын оффшор дансны асуудал юу болсон эсэх, түүний найзууд нь хэн болох талаар мэдээлэл авахаар АТГ-т ханджээ. 

Харин түүнд АТГ-аас хариуг нь цаг алдалгүй ирүүлсэн бөгөөд энэ талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн байна. Тодруулбал С.Баярцогтод хавтаст хэрэг үүсгэн шалгасан ч мэдээлэл авахыг хүссэн “ДМ” нэгдлийн тэргүүн Д.Даш хавтаст хэрэгт хамааралгүй хүн учир энэ тухай мэдээллийг өгөх боломжгүй  гэх хариултыг АТГ-аас ирүүлжээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-12 06:53:06
    iim muusain urwagch nariig shorond ni yawuulaad alaach uguuch, eh ornoosoo urwsan heregt sh dee
  • иргэн 2016-04-13 12:34:47
    элбэгийн эмзэг газраас алдахааргүй сайн зуурчдээ. зугатах газаргүй монголчууд минь та бид намчирхаж хагарч бутралгүй ганцхан эх оронтой гэдгээ байнга санаж
  • BAYRCOGTOD. 2016-04-13 09:56:38
    TA ARDCHILALD IH HUVI NEMREE ORUULSAN IH YUM HIISEN BOLVSROLTOI ZALUU SHUU. HARIN GONCHIGDORJIIN ALTANGADAS GEDEG LUUVIRIIN PRAGCL TAND GAI BOLNO SHUU GADNAAS A...
  • зочин 2016-04-13 09:43:38
    хулгайчийнхаа хулгайг нуудаг хуультай төр ард түмэндээ биш хулгайчдаа үйлчилдэг юм байна. төр чамайг ард түмэн тараах эрхтэй шүү.
  • Irgen 2016-04-13 07:36:28
    Niitiin umnuus shiidver gargaj baigaa hun niitiin ymmnaas hulgai hulgai hiigeegui gedgiig gargah yostoi doo. Jiriin irgen bish shuu dee