“Еос” компани “Цээл” сумын засаг даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэн, лиценз эзэмшиж байжээ
Төв аймгийн Цээл суманд алтны нөөцтэй гэдэг сургаар хятадын хөрөнгө оруулалттай “Еос” компани гурван мянга гаруй га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахаар ашигт малтмалын газраас зөвшөөрөл авсан ч аймаг, сумын удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй байна. Үүнээс үүдэн талуудын хооронд маргаан үүсэж, шүүхийн хаалга татаж, дөрвөн жилийг ардаа орхижээ. 

Ийнхүү нутгийн удирдлага болоод иргэд эсэргүүцэх болсон нь тус сумын оршуулгын газар, урт нэртэй хуулиар хамгаалагдсан нуур болон түүхийн үнэт өвд хамаарах газар нутгийг хамруулан лиценз эзэмшиж байгаад тэд ийн тэмцэл өрнүүлсэн байна.  Энэ талаар өнөөдөр Цээл сумын засаг дарга М.Ганбат тэргүүтэй нутгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж буйгаар “2008 оноос хойш тусгай зөвшөөрөл эзэмшсэн хирнээ өнгөрсөн хугацаанд нэг ч удаа үйл ажиллагаа явуулж байгаагүй "Еос” компани гэнэт 2014 оны сүүлээс Төв аймгийн Цээл сумын удирдлагуудтай уулзан үйл ажиллагаа явуулах болсоноо хэлж хайгуул хийлгэхийг зөвшөөрсөн гарын үсэг зурахыг сумын удирдлагаас шаардаж эхэлжээ.

Тус сумын малчдын бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн га талбай, өвөг дээдсийн тайван нойрсож буй оршуулгын газар, урт нэртэй хуулиар хамгаалагдсан ундны усны эх үүсвэр болох нуур, түүхийн үнэт ховор өв соёлууд багтсан 3 мянган га талбайг хамрах лицензийг "Еос" компани 2008 оноос хойш эзэмшиж байсан юм. Түүнчлэн нөхөн сэргээх үйл ажиллагааны мөнгөө төрийн санд байршуулаагүйн дээр 3 мянган га талбайг ухаж дууссаны дараагаар байгалийг чинь хамгаална гээд 1 сая 300 мянган төгрөгийг ажлын төсөвтөө тусгасан байна.

Энэ нь ард иргэдийг хэтэрхий доромжилсон үйлдэл болоод байна гэлээ. Учир нь 1,3 сая төгрөгөөр 3 мянга гаруй га талбайгаа сүйтгүүлчихээд эргэн сэргээх ямар ч боломжгүй мөнгө юм хэмээн сумын засаг дарга хэллээ. Энэ мэт олон хууль бус материалууд байгаа учраас нутгийн иргэдийн шийдвэрээр иргэдийг төлөөлсөн түр хороог байгуулан тус компаний эсрэг тэмцэх нь зүйтэй хэмээн өнгөрсан жилээс хойш “Өгөөж баян Цээл нутгаа аваръя” ТББ байгуулан нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж эхэлсэн байна. 

“Еос” компаний эзэмшиж буй лицензийг ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн кадастрын газрын дарга Т.Бат-Оргил батлан 2008 онд Төв аймгийн засаг дарга Ц.Энхбатаас хайгуулын үйл ажиллагааг зөвшөөрөх эсэхийг асуусан байдаг байна. Тухайн үед аймгийн засаг дарга Энхбат малчдын бэлчээрийн газар нутаг учраас зөвшөерөх боломжгүй гэсэн ч тус компаний удирдлагууд орон нутгийн шийдвэрийг үл хүндэтгэн хайгуул хийнэ хэмээн сумын удирдлагыг шүүхэд өгсөн аж. Тус шүүх хурлын анхан шатны шийдвэрээр сумын засаг дарга Д.Ганбатыг “Еос” ХХК-ний үйл ажиллагааг дэмжиж гарын үсэг зур гэсэн утга бүхий шийдвэр гараад байгаа нь нутгийн иргэдийг ийнхүү тэмцэхэд хүргээд байгаа аж.

Харин сумын удирдлагууд нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд дахин гомдол гаргаснаар маргааш буюу 04-р сарын 14-ны өдер нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 14 цагт шүүх хурал болох юм. Хамгийн гол нь шүүх хуулийн байгууллага хэтэрхий нэг талыг барьж шийдвэрээ гаргаж байгаа учраас Тев аймгийн Цээл сумын удирдлагууд болон “Өгеөж баян Цээл нутгаа аваръя" төрийн бус байгууллага иргэдийн зүгээс дахин ийм шийдвэр гаргахгүй асуудлыг үнэн мөнөөр шийдэн нутаг усаа хэвээр авч үлдэхийг энэхүү хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд хүргэж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • arai dendenee 2016-04-13 05:52:37
    xunii gariin useg xuuramchaar xiine gedeg chini mash tom gemt xereg biz dee