Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонхи “Хэлэлцэх нь зүйтэй” гэлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд хэрэглэгч үүрэн утасны оператор компаниа сольсон ч дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах харилцааг зохицуулахаар тусгасан байгаа юм.

 Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Харин уг асуудлаар тав хоногийн завсарлага аваад байсан МАХН-МҮАН "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг  "Ажлын хэсэг дээр дахин нэг удаад хэлэлцэх шаардлагатай байгаа" гэснээр хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.