Автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ буурч эхэллээ

3 дугаар сарын 24-ний өдөр хийсэн хэвлэлийн хурлаар шатахууны зах зээлд голлох үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын жижиглэнгийн үнэ 50-100 төгрөгөөр тус тус буурах боломжтойг мэдээлсэн.

Энэ мэдээллийг хийсний дараа Газрын тосны газраас бидний мэдээллийг үгүйсгэсэн сөрөг мэдээлэл хийсэн. Иймд ГТГ-т яагаад сөрөг мэдээлэл хийсэн талаар тайлбар авахаар албан бичиг илгээсэн.

Бидний хийж буй үнэ бууруулах ажлыг иргэд, олон нийтийн байгууллагууд дэмжиж байгаа. Тухайлбал: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд үнийг бодит байдалд нь тогтоох асуудал дээр дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Үнийг бууруулах ажлын хүрээнд:
- Шатахуун борлуулагч 11 компанид жижиглэнгийн үнийг бууруулах тухай хүсэлт хүргүүллээ.
- “Нефть, хийн үндэсний ассоциаци”, “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” ТББ-уудын төлөөллүүдтэй уулзаж, үнийг тодорхой хэмжээнд бууруулахад хамтарч ажиллах талаар хүсэлтээ илэрхийлж, одоогийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Мөн 4 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудын үнийн судалгааг шинэчлэн хийлээ.

Энэхүү судалгаанаас харахад “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК, “Тэс петролиум” ХХК-иуд үнээ бодитоор тогтоож, бусдаасаа 80-120 төгрөгөөр хямдаар борлуулж байна.

Үнээ шударгаар тогтоож хэрэглэгчиддээ үйлчилж байгаа дээрх 3 компанийг тус газрын зүгээс “ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ХАМТ ОЛОН”-оор өргөмжилж байна.

ЭЗ-ийн хямралтай энэ үед стратегийн гол бараа болох шатахууны үнийг бодит байдалд нь оруулах ажилд аль ч байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн байна.
 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-04-13 10:52:23
    delhiin zah zeeliin uniig Mongold heregjuulsen bol AI 92 benzinii une 900 tugrug l baih bisan neft importoldog kompanuud ch aldagdalgui
  • хи 2016-04-13 09:44:42
    ШӨХТГ-ын дарга Мөнхтөр болон түүний хамт олонд баяр хүргэж байна, Өнөөдөр ард түмэн иргэдийнхээ төлөө тэдний байгууллага л ажиллаж байна, Ард иргэдийнхээ төлөө ...
  • Turuu 2016-04-13 05:59:58
    Zov bna Munhtoroo.huchee negtgevel amjilt olno.Uildverchin olnii tom huchtei baiguullaga shu.
  • зочин 2016-04-13 05:36:10
    Одоо орон нутагт зарагдаж бгаа бензинийхээ үнийг буулгаарай, уг нь хот хөдөөгийн ялгаагүй байлгана гэсэн хөдөөгүүр дагаж буухгүй бна