Юнивишн, Скаймедиа ХХК нь өрсөлдөөний хууль зөрчиж байна гэж үзлээ
ШӨХТГ-аас Юнивишн групп ХХК, Скайтел ХХК-д албан шаардлага хүргүүллээ. Уг албан шаардлагад тус компаниуд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн тухай өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ . Тус албан шаардлагад:

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдлүүдээ 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор дараах байдлаар засаж сайжруулан, албан бичгээр хариу мэдэгдэхийг албан ёсоор шаардаж байна.Үүнд:
  • Хувийн телевизүүдийн сувгийн дараалалд орох хүсэлтийг тэдэнд ил тод нээлттэй, өрсөлдөөнд харшлахгүйгээр зохион байгуулах.
  • Киноны санг баяжуулах, төрөл, жанрыг нэмэгдүүлэх, олон киног бага төлбөртэйгээр үзүүлэх боломжийг бүрдүүлэх.
  • МҮОНТелевиз зэрэг кабелгүй дамжуулдаг телевизийг ямар ч тохиолдолд заавал нэвтрүүлж байх.
  • Дата хязгааргүй, спортын суваг үнэгүй гэсэн гэрээний заалтаа цуцлахгүй байх, эсвэл гэрээг өөрчилж, цуцалснаас хэрэглэгчид учирсан хохирлыг хэрхэн барагдуулах асуудлыг тодорхой заах, эрэлттэй сувгуудыг төлбөртэй болгохдоо үнийг үндэслэлтэй тогтоож, задаргаа тайлбарыг нь хэрэглэгч ойлгохоор бэлтгэн хэрэглэгч хялбар, энгийн аргаар олж мэдэх нөхцлийг бүрдүүлэх.
  • Хэрэглэгчтэй байгуулах гэрээг хэрэглэгчийн асуудал эрхэлдэг төрийн бус байгууллагатай, шаардлагатай бол холбогдох төрийн байгууллагатай заавал хэлэлцэж, тэднийг зөвшөөрсөн тохиолдолд нийтэд мэдээлэн мөрдүүлдэг шударга зарчмыг хэрэгжүүлэх. Гэрээг хэлэлцэх гэж байгаагаа мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд зарласан байх.
  • Албан шаардлагад хавсаргасан хэрэглэгчийн гомдлуудад тодорхой хариу ирүүлэх.
 
 Зөрчлийг заасан хугацаанд арилгаагүй, дахин давтан гаргасан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3, 27.1.8 дах заалтын дагуу захиргааны хариуцлага ногдуулахыг үүгээр мэдэгдье гэжээ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bgi 2016-04-13 12:38:47
    ddish unegui tsatsdag suvag bna uu
    202.9.40.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Шинэ  2016-04-13 10:20:05
    3 дахь өрсөлдөгчийг гаргаж ирж байж үнэ тариф нь уян хатан болно.
    202.179.24.86
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН MNB-EES 2016-04-13 09:31:48
    Олон нийтийн телевизийн 1,2-р сувгийг ямар ч тохиолдолд хааж болохгүй. Хуулиар олон нийтэд мэдээллийг хүргэх үүрэгтэй телевиз шүү дээ.
    202.70.34.38
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2016-04-13 07:15:12
    SKYMEDIA CABELIIN TV-N 517-520-R SUVGUUD GENET L ALGA BOLSON… XOOLNY YAMAR CH SUVAGGUI BOLSON. XARAMSALTAI… UNIVISION-G SONGOXOOS DOO…
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах
  • zulaa  2016-04-13 07:03:45
    mash zov chuhal shaardlaguudiig hvrhvvlsen bn6
    119.40.99.2
    Мэдэгдсэн Хариулах
  • She 2016-04-13 06:58:30
    mASH ZUV BN, YAMAR CH NUHTSULD KABELIGUI DAMJUULDAG SUVGUUDIIG UZDEG BAIH N CHUHAL SHUU.
    43.228.129.99
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-13 05:42:38
    DBS телевиз хугацаа дууссан бол тасладаг шүү болиоорой гэж хэлье дээ
    103.10.22.203
    Мэдэгдсэн Хариулах