Ахмадууд зээлээ чөлөөлүүлэхийг хүсэв
Эрхийг хамгаалах холбооноос ахмадуудын зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ахмадуудын хувьд зээлийн асуудлаар Засгийн газар, УИХ гээд шат шатны байгууллагуудад байнга шаардлага хүргүүлж, асуудлыг тавьдаг. Арилжааны банкуудын ахмадуудад олгож буй зээлийн хүү хэт өндөр байдаг нь тэдэнд маш их дарамт болдог тул тэд хэд хэдэн удаа эсэргүүцлийн жагсаал хийж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Эрхийг хамгаалах холбооныхон ахмадуудын зээлийг нэг мөсөн чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Тэд энэ асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар 189 мянган ахмад настан нийт 355 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа аж. Тэд энэ бүх зээлээ чөлөөлж өгөхийг Засгийн газраас хүсэж байгаа юм байна.

Ахмадуудын энэ хүсэл биелэх боломжтой исэх талаар тодруулахад “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 34 их наяд төгрөгийг ил болгож, өршөөсөн. Монгол улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гадны нөхрийг өршөөгөөд явуулчихсан байж. Насны эцэст ядарч яваа хэдэн ахмадуудыгаа өршөөчих боломж байгаа байлгүй” гэлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ахмад настан 2016-04-13 14:37:01
    Амар юм болох нь шив дээ.Авч хэрэглэчихээд.Зээл авсан нь завших юм байна л даа.Хvvг нь челеелж ег гэдэг байгаадаа ядахдаа
  • orgil 2016-04-13 11:19:16
    huwisgalt nam bhad ahmaduud hezee engej bailaa
  • irgen 2016-04-13 11:12:54
    355 тэрбум төгрөг , их тоо байна даа. Татвараар бүрдүүлдэг тоо, энэ нь эргээд татварын дарамт
  • Zochin 2016-04-13 08:56:24
    Heregtei gej avchihaad cheleel gej , haanaas ter mungiig chin gargah yum, ter telber chin ergeed ulsiin ediin zasagt heregteig ta nar oilgohgui baina gejuu
  • Ахмад 2016-04-13 07:04:49
    Би зээлтэй /10 сард дуусна/гэхдээ юманд учир бий бид өөрсдөө хэрэгтэй болоод л зээл авсан арай чөлөөлөх гэдэг нь хэтэр ч байна. Энэ МАН зүүтэн нарын арга
  • шударга бай 2016-04-13 06:50:52
    Зээл авсан бол төлөх ёстой. Хачин жишиг тогтоож болохгүй. Сонгуулийн өмнө янз бүрээр жүжиглэх хэрэггүй дээ.
  • зочин 2016-04-13 06:19:38
    өөрсдөө сайн дураараа зээл авчаад яахаарай төр чөлөөлөх ёстой юм бэ. Бидний татварын мөнгөөр чөлөөлөх юм уу. Юманд жоохон бодолтой хандаяа. Арай ч дэ
  • зочин 2016-04-13 05:54:04
    355 тэрбум төгрөг хэн төлөх вэ ахмадуудаа хэн нэгтэй барьцар муухай болов уу настангууд бодож ухаанаа уралдуулж хөдөлье хөөө хөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөө...
  • зочин 2016-04-13 05:47:21
    арай ч дээ зээлийн хүүгээ багасье гэж ярье настангуудаа монгол орон хэцүү байгаа биз дээ бүрэн чөлөөлж арай болохгүй байлгүй аль нэг талаа бодсон ч тэтгэвэргүй...
  • зочин 2016-04-13 05:15:04
    та нар МАН-д хууртагдаж төрөө өрөнд түмнээ ядууралд оруулсаныг МАРТАА ЮУ?Яаж хахуулдах гэж байгааг ухаараа ч? Улсын ЭЗ-ийг унагах гэсэн МАН-ынбодлого шүү дээ?