Н.Ганболдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хороо дэмжив
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 11-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргахаар болов

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өөрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгаанаа “ эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсантай холбоотой. Албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрч байгаа учраас хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа” хэмээн тайлбарлажээ.

Ингээд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.